НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын Хорооны 59 дүгээр чуулга боллоо
Эмэгтэйчүүдийн аж байдлын Хорооны 59 дүгээр чуулга
2015.03.19

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын Хорооны 59 дүгээр чуулга боллоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан энэ оны 03 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо зохиогдож буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын Хорооны 59 дүгээр чуулганд амжилттай оролцож байна.

Тус чуулган нь Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн 4 дүгээр бага хурлаас батлагдсан Бээжингийн Үйл Ажиллагааны төлөвлөгөө ба Ерөнхий ассемблейн 23 дугаар тусгай чуулганы Үйл Ажиллагааны Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гаргасан ололт амжилт, тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэх зорилготой юм.

Төрийн нарийн бичгийн дарга чуулганы нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэгүүд, тусгай арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож охид, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, түүний дотор охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн тодорхой бодлого, хөтөлбөрийн талаар үг хэлж байр сууриа илэрхийлж байна. 

Тухайлбал, Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийн талаар судалгаа явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар мэдээлэл хийлээ.