Харъяа байгууллагынхаа удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Харьяа байгууллагынхаа удирдлагууд
2015.03.19

Харъяа байгууллагынхаа удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба харьяа байгууллагынхаа удирдлагуудтай өнөөдөр үр дүнгийн гэрээ байгуулж үзэглэлээ.

Салбарын сайдын харъяанд Эрүүл мэндийн хөгжилийн төв, Улсын 1,2,3 дугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ГССҮТ, ХСҮТ, СЭМҮТ, аймгуудын бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд зэрэг нийт 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

Энэхүү гэрээнд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, ажлын байрны шаардалгад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхолын зөрчилгүй ажллах, байгууллагынхаа ил тод байдлыг хангаж, төсвийн эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллыг зорилтуудын тусгасан байна.

Эрүүл мэнд, спортын сайд хэлэхдээ: “Өнөөдрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүнд, салбарт тулгамдсан олон асуудал байгаа хэдий ч нөгөө талаар ард иргэдийн дунд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн засаглалын шинэчлэл, гээд асар их хүлээлт байгаа.

Тиймээс энэ эгзэгтэй цаг үед халаа сэлгээ улс төржилтөөр биш, харин хамтарч ажиллаж асуудлыг давж туулья” гэсэн юм. Тэрээр эрүүл мэндийн салбарт улс төржилт халаа сэлгээ байх ёсгүй. Тасралгүй чанартай явагдах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариуцлагыг та бүхнээс хүлээж байна гэдгийг ч бас энэ үеэр анхааруулсан юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан

Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал З.Мэндсайхан

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал А.Цогцэцэг

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр

Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга

Хүүхдийн төв сувилалын захирал Д.Оюунцэцэг

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ

Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Ч.Цэрэндагва

Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Ц.Анхтуяа

Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Д.Энхмандах

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин

Өнөөдрийн үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Ш.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг болон бусад алба хэлтсийн дарга нар оролцлоо.

alt

alt