С.Ганбаатар хэнтэй өрсөлдөх вэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.03.13

С.Ганбаатар хэнтэй өрсөлдөх вэ

Улстөрчдийн хувьд сонгууль юу юугүй хаяанд иржээ. Намрын чуулган завсарлангуут гишүүд тойрогтоо ажиллах нэрээр сонгуулийн сурталчилгаа хийгээд  завгүй яваа.

2016 оны сонгуульд УИХ-ын дарга З.Энхболд Дархан-Уул аймагт нэр дэвших юм байна. Энэ удаагийн парламентад дарханчуудын итгэлийг өвөртлөн Их хуралд  төлөөлж суугаа эрхэм бол С.Ганбаатар.

Тэрээр ирэх сонгуульд мөн л ажил хөдөлмөрийн гараагаа анх эхэлж байсан Дархан-Уул аймгаас  нэр дэвших аж. Ингэхдээ тэрээр УИХ-ын дарга З.Энхболдтой Дархан-Уул аймаг тэр дундаа нэг тойрогт нэр дэвшихийг илүүд үзэж байгаа сурагтай.

Энэ нь  нэр төрийн хэрэг аж. Нөгөө талаасаа хэн нь ард түмний төлөөлөл болж чадахийг харуулах жинхэнэ шударга сонгуулийн дүн гарна хэмээн бодож байгаа гэнэ шүү.