Говь-Алтай аймгийн залуус хөгжлийн төвтэй боллоо
Говь-Алтайчууд хөгжлийн төвтэй боллоо
2015.03.10

Говь-Алтай аймгийн залуус хөгжлийн төвтэй боллоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын хөгжлийн чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж,  залуучуудын хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. 

Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлжМонголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 15 хөгжлийн төвийг байгуулж байгаа билээ.  Тэгвэл өнөөдөр Говь-Алтай аймгийн залууст зориулсан хөгжлийн төв  нээлтээ хийлээ. 

Монгол Улсын нийт хүн амын 39.1 хувийг 15-35 насны сая гаруй залуучууд эзэлж байгаа бол Говь-Алтай аймгийн нийт хүн амын 37.5 хувийг залуучууд эзэлж байна.Говь-Алтай аймгийн залуучуудад хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, шилжих хөдөлгөөнтэй холбоотой тулгамдсан олон асуудал байна.

Залуучуудын хөгжлийн төвтэй болсноор дээрх тулгамдсан асуудлуудыг орон нутагтаа шийдэх гарцыг олох, төрөөс залуучуудын хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болоод орчин үеийн мэдээ, мэдээллийн цаг тухайд нь авах, хөгжлийн бүхий л үйлчилгээг хүртэх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж орон нутгийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх тэр бүхий л боломжуудаар хангагдах юм. 

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Залуучууд хөгжлийн төвийн дэргэд “Номын найз”, “Оюуны оргил” мэтгэлцээний клуб, Эгшиглэнт өнгө гитарын клуб, “Сайн аав” клуб, Эрүүл хоол-Эрүүл бие зэрэг залуучуудын хүсэл, сонирхолд тулгуурласан 10 орчим клубууд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Мөн тус төв өсвөр үеийн хүүхэд, залуучуудад зориулан амьдрах ухааны сургалт, лекц хэлэлцүүлэг, компьютерийн сурга