Д.Ганхуяг: Өрсөлдөгчийн хувиар ажиглаж байгаа
МАХН-ын нэр шинэчлэлийнасуудлыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүчтэй эсэргүүцэж эхэллээ. Энэ талаарх таны бодол?
-МАХН-ын нэр, үзэл баримтлалаа солих асууддыг нэгэнт намын бүтэц нь гаргаад тавьчихсан тохиолдолд намын гишүүд, энгийн дэмжигчид, ард түмэн хэлэлцүүлэг хийж баяжуулах хэрэгтэй нь ойлгомжтой. Би өрсөлдөгч намынх нь гишүүн учир анхааралтай ажиглаж байгаа. Намууд тодорхой үзэл баримтлалтай байна гэдэг бол маш чухал асуудал. Намын нэр солих асуудлын хувьд олон жишгээр харахад дахин хуваарилалт буюу намууд нэгдэж нийлэх үед их тохиолддог юм байна лээ. Харин үзэл баримтлал солихын хувьд тодорхой нэмэлт өөрчлөлт л оруулах байх. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд ярилцлага өгөхдөө ямар нэгэн улс төр хөөсөн асуудал байхгүй гэдгээ илэрхийлсэн байсан.