Дэлхийн бүх орлогын 10 хувь нь эмэгтэйчүүдэд, 90 хувь нь эрэгтэйчүүдэд оногддог
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Эдийн засгийн хүрээнд жендерийн тэгш байдал ямар түвшинд байна вэ. Дэлхийд болон манай улсын хувьд?
НҮБ-аас гаргасан тоон мэдээгээр хүний нийгмийн амьдралын олон талт үзэгдлээс эмэгтэйчүүд илүү хохирсон байдал илт харагддаг. Дэлхийн нийт ядуусын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Учир нь эмэгтэйчүүд өмч, хөрөнгиийг өмчлөх, эзэмших явдал бага. Уламжлалаараа гэрийн эзэн, өрхийн тэргүүлэгч эрх мэдлийн эхэнд, мэдээллийн эхэнд байдаг эрчүүд баялгийг эзэмшдэг.
Ганцхан манай улсад ч биш, дэлхийн бүх улс оронд нийтлэг байна.
Манай улсын хувьд ажил эрхлэгчдийн бараг тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэгээс гадна албан бус секторын бараг 70 хувьд эмэгтэйчүүд ажилладаг.
НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхий нийт баялгийн ганцхан хувийг эмэгтэйчүүд эзэмшдэг. Бүх өмч, газар, байшин сав, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, компанийн бүртгэл дийлэнхдээ эрэгтэй хүний нэр дээр байдаг бөгөөд түүнийг захиран зарцуулах, гарын үсэг зурах эрх мэдэл эрэгтэйчүүдэд байдаг гэсэн үг.
Дэлхий нийтэд эдийн засгийн харилцаанд эргэлдэж байгаа бүх орлогын 10 хувь нь эмэгтэйчүүдэд оногдож байна. Эмэгтэйчүүд ийм арчаагүй, ажилгүй улс юм уу гэхээр тийм биш. Учир нь эмэгтэйчүүдийн хийдэг ихэнх хөдөлмөр үнэлгээгүй байдаг. Гэрийн эзэгтэй гэр бүлийн гишүүдэд үйлчилгээ үзүүлж, хоол унд хийх, хувцас угаах, гэр цэвэрлэж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг. Эдгээр нь хөлсгүй, үнэлэгддэггүй хөдөлмөр байдаг.
Дэлхийн зарим улс орнуудад гэрийн хөдөлмөрийг ДНБ-ний өргөтгөсөн хүрээний үйлдвэрлэл болгон тооцож үзэхэд зарим улсын ДНБ-ийн 40 -90 хувьтай тэнцэх хөдөлмөрийг эмэгтэйчүүд үнэ хөлсгүй гуйцэтгэдэг гэсэн тооцоо гарсан байгаа юм. Манай улсын хувьд ажил эрхлэгчдийн бараг тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэгээс гадна албан бус секторын бараг 70 хувьд эмэгтэйчүүд ажилладаг.
-Өрх гэрийн хөдөлмөрийг ямар улс оронд тооцдог юм бол?
Эдийн засгийн жендэрийн статистикийг сайн тооцдог улсуудад Швед, Япон улсыг нэрлэж болно. Тэдгээр улсууд өрх гэрийн эдийн засаг, орлого зарлагад маш сайн анализ хийж, эдийн засгийн маш
Япон гэрийн эзэгтэйчүүд
чухал талбар гэж үздэг учраас хүнс үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлын хувьд маш өндөр түвшинд баталгаатай, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, айл гэрийн аж ахуйг эрхлэн хөтлөх нь тухайн улсын эдийн засагт их сайн үнэлэгддэг учир эмэгтэйчүүд хичнээн өндөр боловсролтой байсан ч өрх гэрийнхээ хөдөлмөрийг илүүд үзэж, дээгүүрт тавьдаг.
Харин манай улсын хувьд гэрийн ажилтай эмэгтэйчүүд хүртэл өөрсдийгөө насаараа ажил хийгээгүй гэдэг. Үнэн хэрэг дээрээ үр хүүхдээ өсгөж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхэд маш их хүч хөдөлмөр зарцуулж, эрүүл энх өсөхөд нь асар их үүргийг гүйцэтгэсэн байдаг.
Тухайлбал манай нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг уламжлалт соёлд малчин эзэгтэй сүү сааль авч, ааруул ээзгий бэлтгэхээс эхлүүлээд өчнөөн үүрэг гүйцэтгэдэг. Малчны хөдөлмөр бол гэр бүлийн хамтын хөдөлмөр. Гэвч ганцхан өрхийн тэргүүнийг сайн малчин тэмдгээр шагнадаг.
-Танайхаас эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн талаар ямар судалгаа хийсэн байдаг вэ?
“Хувийн хэвшлийн бизнесийн засаглал дахь эмэгтэйчүүдийн оролцоо” судлагааг 2009 онд гаргасан. Тэр үед монголын ТОП-100 аж ахуй нэгжийн 10 гаруй хувь нь эмэгтэй захиралтай байсан бол ТОП-25-д хоёроос гуравхан байсан. Ер нь нийт 45 мянга гаруй аж ахуй нэгжийн 19 хувь нь эмэгтэй эзэн, захиралтай байсан. Одоо энэ судалгааг дахин хийж узэж харьцуулах шаардлагатай.
Жендерийн тэгш байдлыг хангах тухай Монгол улсын хуулийг УИХ-аар баталсан. Эдийн засгийн харилцаан дахь иргэдийн оролцооны статистикийг жендерийн мэдрэмжтэй болгох, тулгамдсан асуудлыг төр засгаас явуулах бодлого, арга хэмжээнд тусгах талаар МЭХ-ны удирдах зөвлөл байнга анхаарч ажиллана.
Эмэгтэйчүүд өмч хөрөнгө, газар эзэмших мэдлэг мэдээлэл, эрх зүйн орчин хязгаарлагдмал, хувиараа аж ахуй эрхэлж байгаа эмэгтэйчүүд зээл авч бизнесээ өргөжүүлэх, боломж, мэдлэг чадвар муу, энэ чиглэлд эмэгтэйчүүдйн эрхийг хамгаалах сургалт-сурталчилгаа, зохион байгуулалтын ажил дутмаг байгааг анхаарах ёстой.
Хувийн хэвшлийн бизнесийн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь хөрөнгө мөнгө үргүй зарагдах, ашиглагдан шамшигдах, ажилчдын гэр бүлийгн орлого, цалин нэмэгдэхгүй байх, улмаар ядуурал тууштай буурахгүй байгаагийн бас нэг учир шалтгаан болж байна.
-Монгол эрчүүдийн хувьд хамгийн нэгдүгээрт боловсролын асуудал анхаарал татаж байгаа. Эмэгтэйчүүдийн хувьд ямар асуудал байна вэ?
Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Монголын эмэгтэйчүүдийн анхдугаар нэгдсэн Чуулганаас 2006 онд Монголын
2008 он. “Аlljoinon.com” сайтаар дамжуулан 4000 эзэгтэйгээс авсан судалгаагаар эзэгтэйчvvд жилд 30 мянган фунтын цалин авах ёстой гэнэ. Тэгвэл Их Британийн дунлаж цалингийн тvвшин 23700 фунт байдаг ажээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчvvдийн 71 хувь нь гэрийн ажил бол цагийн ажилтай харьцуулашгvй, бvтэн єдрийн турш vргэлжилдэг гэдэгтэй санал нэгдсэн байна. Бага насны хvvхэдтэй айл гэрийн эзэгтэй нар єдєрт 273 минутыг хvvхдээ харж асрахад зориулдаг. Yvнийг хvvхэд асрагчийн цалингаар тооцвол єдєрт 36.80 фунтын ажил хийдэг байна. Харин цэвэрлэгээнд дунджаар 71 минут зарцуулдаг гэж тооцоход 7.10 фунт, хоол хийх хєлсийг нь ахлах тогоочийн цалингаар бодвол 17.30 фунт гээд эмэгтэйчvvдийн ажлыг vнэлбэл чамгvй цалинтай ажилчид болох нь.
эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг баталж, гурван жил тутамд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудалд иргэний нийгмийн хяналт үнэлгээ хийж, үр дүнг нь хэлэлцэж, санал зөвлөмж гаргаж, төр засаг түмэн олондоо уламжилж байя хэмээн шийдвэрлэсэн.
Гурван жил тутамд тухайн үеийн хамгийн чухал асуудлыг хэлэлцэж асуудал дэвшүүлж ирсэн. 2015 онд болох чуулганаараа малчин эмэгтэйчүүдийн нийгмийн тулгамдсан асуудлыг судалж хэлэлцэхээр шийдвэрлээд байна.
-Яагаад малчин эмэгтэйчүүд гэж?
Мал аж ахуй бол монголчуудын уламжлалт аж ахуй. Дэлхий дээр нүүдлийн мал аж ахуйн сонгодог хэлбэр маш ховордсон. Орчин үед хүний эрүүл оршихуй – органик хүнс чухалчлагдаж байгаа цагт бид энэ соёлоо хадгалж үлдэх үүрэгтэй ард түмэн.
Уул уурхай хөөж, амар хялбар аргаар баяжих хүслийн улмаас байгал экологийн унаган байдал алдагдаж, уламжлалт мал аж ахуйн нүүдлийн шинж чанар гээгдэх аюул бодитой боллоо.
Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эрчимжүүлэх нь хүний эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлж байгаа нь тодорхой байна. Нүүдлийн мал аж ахуйн ус, бэлчээрийг онцгой бүсд тооцож авч үлдэх шаардлагатай. Эдгээр асуудлаар иргэд, ялангуяа малчин эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсох хэрэгтэй гэж үзэж байна.
-Эдийн засгийн эрх мэдлийг яаж тэнцүү байлгах вэ. Хувийн хэвшлийн дийлэнхи нь эрэгтэй хүний эзэмшилд байдаг?
Хүмүүс хувийн компани байгуулаад хүнд суртал, чирэгдэлтэй гээд зөвхөн өрхийн тэргүүний нэр дээр бүртгүүлчихдэг. Гэтэл аж ахуйн нэгжээ байгуулахад эхнэр, нөхөр, үр хүүхэд, ээж аав, хамаатан садангууд эрвийх дэрвийхээрээ оролцож, хөрөнгө хүч хөдөлмөрөө нэгтгэсэн байдаг.
Амьдрал дээр салж сарних гэх мэт харилцааны асуудал үүсэхэд шүүх өмчлөгч хэн бэ гэдэг бичиг баримтаар л асуудлыг шийддэг. Ингэж хохирсон өчнөөн хүмүүс бий. 90 оны ардчилсан хувьсгал бол хөрөнгөтний хувьсгал байсан.
Яах аргагүй хөрөнгөтний эрх ашгийг хамаалсан капиталын нийгэмд бид амьдарч байна. Тэгэхээр хууль эрх зүйн талаасаа өмчийн эзэн хэн бэ гэдэг талаар эмэгтэйчүүдэд тэгш эрхээ хэрэгжүүлэх боломж, мэдлэг олгох ёстой.
-Эхчүүд олон хүүхэдтэй гэдгээрээ 40 насандаа тэтгэвэрт гарч, ажилгүй эмэгтэйчүүд тэтгэврийн 55 нас хүртлээ ахмадын олон эрхийг эдэлж чаддаггүй...?
Нийгмийг удирдана, төр засгийн бодлого шийдвэр гаргана гэдэг амаргүй ажил. Нийгмийн амьдралын утга учрыг мэдэхгүй хүн хийдэг ч ажил биш. Болчимгүй өмч хувьчлал, бодлогогүй шийдвэрийн үр дүнд хүн амын дийлэнхи нь стресстэй амьдарч байна.
Улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг хувьчлахдаа цөөн тооны овжин хүмүүс өмчтэй болоход л үйлчилснээс бус мэргэжлийн хүмүүст нь өгч, ажлын байрыг хадгалах төрийн бодлого байгаагүй. Тэгээд л ажиллуулж чадахгүй хаалгаа барьснаас маш олон хүн ажилгүй болсон.
Ажилгүйдэл ихсээд ирэхээр настайчууд, олон хүүхэдтэй эхчүүдийг ажлаас нь халах арчаагүй бодлого явуулсан. Халамжийн бодлого хавтгайрсан л гэж байна. Ядуу иргэдийг хуурч, сонгуульд давуу эрх олж авах, улсын баялгийг эзэмших, баяжих сонирхлоор хийж байгаа улс төрийн авилга шүү дээ.
Ядуусыг харж үзээд байгаа юм шиг хэрнээ амьдралд нь хүрэлцэхгүй, амиа аргацаасан, улам их ядуурлыг бий болгосон шинжтэй бодлого явуулж байна. Аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг дэмжих бус хавчин дарамтлах бодлого явж байна.
Тэгээд хэн ийм бодлого явуулж, ард иргэдийг ядууруулж, эдийн засаг-нийгмийг хямралт байдалд хүргэв гэдэг дээр хариуцлага тооцохгүй байна.