“Өлсгөлөн” явна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.02.24

“Өлсгөлөн” явна

“Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөн ширүүсэх зуур Гацууртын ордыг ашиглах хуулийн төслийг УИХ, засгийн газарт буцаалаа. Эрх баригчид ийнхүү нэг гараараа Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг батлав

Эрхэм түшээ сэтгэл зүрхээрээ өлсгөлөн зарлагчидтай хамт байгаа гэнэ. Төрийн ордны баруун талд “Ноён уулаа аварья” хэмээх суулт өлсгөлөнгөөр үргэлжилж буй.

Өлсгөлөн зарласан зарим хүн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл ч чих дэлсэх болсон. Тэгвэл тэдний дунд бие нь байхгүй ч сэтгэлээрээ тэр бүү хэл зүрхээрээ өлсөж байна нэг хүн бий гэнэ.

Тодруулбал, Г.Баярсайхан “Сэтгэл зүрхээрээ хамт өлсөж байгаа шүү” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.