А.Бакей: Намрын чуулган төлөвлөсөн ажлынхаа 60  хувийг баталсан
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.02.23

А.Бакей: Намрын чуулган төлөвлөсөн ажлынхаа 60 хувийг баталсан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ийнхүү хэлж  байна.

Тодруулбал, тэрбээр намрын чуулганы үр дүнгийн талаар хэлэхдээ Намрын чуулганаар нийт 21  асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.  Үүнээс хэрэгжилт нь 60 гаруй хувьтай  байна. Намрын чуулганы хугацааны  дийлэнх хэсгийг ний нуугүй хэлэхэд Засгийн газрыг огцруулах цаашлаад сайд нарыг огцруулах.

Эргээд Засгийн  газрыг бүрдүүлэх гэх мэт ширээ  сандалтай холбоотой асуудалд хамаг  цагаа барсныг олон түмэн мэдэж  байгаа болов уу. Гэхдээ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ажлуудын зэрэгцээ бусад хуулийг баталж гаргасан. Энэ дотор хамгийн гол хуулиудыг нэрлэбэл Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргасан.

Мөн намрын чуулганы төгслгөлд Монгол хэлний тухай хуулийг баталлаа. Соёлын тухай хуулийг ч энд нэрлэж болно гэлээ. Мөн УИХ-д өргөн мэдүүлэгдсэн 119 хууль тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68 хэлэлцэж эхлээгүй 51 төсөл хүлээгдэж байгаа ажээ.