
ИТХ-ын дарга Д.Батбилэг,
2015.02.17
Модон хонь жилийн босгон дээр шагналын хур буулаа
Шагналын хур буулаа
Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон медаль болох "Алтан гадас" одон, "Цэргийн гавъяаны улаан тугийн" одон,Хөдөлмөрийн хүндэт медаль, Нийслэлийн ИТХ-ын хүндэт тэмдэгээр дүүргийн 26 иргэн шагнууллаа.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил нар шагналыг гардууллаа. Төрийн дээд одон медалиар шагнуулсан дүүргийн иргэд болон тэдний ар гэр, үр хүүхэд, ач зээ нарт нь баяр хүргэе.