"Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөр" үр дүнгээ өгчээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид
2014.12.18

"Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөр" үр дүнгээ өгчээ

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар үр дүнгээ өгсөн олон ажлуудыг ажлын хэсгүүд танилцуулсан бөгөөд үүний нэг нь Хан-Уул дүүрэг 2014 оныг "Хүүхдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр хэрэгжиж байгаа явдал юм.
Хүүхдийг  бүх талаас нь дэмжих, тэдний онцлогт тохирсон хэрэгцээг хангахуйц хандлагыг нийгэмд төлөвшүүлэх замаар аливаа шийдвэрт бие даан нөлөөлөх чадвар, оролцоог дэмжин амьдралын баталгаагаар хангагдах, эрхээ эдлэх боломжоор дүүрэн орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд "Хүүхдэд ээлтэй Хан-Уул"  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Харин тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлийн дагуу "Хүүхэд хөгжил", "Хүүхэд хамгаалал"-ын гэсэн ажлын хэсгийг байгуулан "Хүүхэд хөгжил"-ийн ажлын хэсэг 12 удаа хуралдаж 17 төсөл, Хүүхэд хамгааллын ажлын хэсэг 16 удаа хуралдаж 14 төсөл хэлэлцэн баталсан байна