Хан-Уул дүүрэгт “Архидалтгүй хороо” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
ИТХ-ын дарга Д.Батбилэг
2014.12.15

Хан-Уул дүүрэгт “Архидалтгүй хороо” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 оны хагас жилийн төсвийн тодотголыг хэлэлцэн батлах үед “Архидалтгүй хороо’’ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зорилт тавьсан.

Уг хөтөлбөрийг Санхүүжүүлэгчээр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хэрэгжүүлэгчээр Бодлогоор дэмжье сан, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв, Манукол академи зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд “Томоогүй явж боллоо Ээжээ’’ архигүй хороо-архигүй амьдрал-бодит үр дүн нээлттэй хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа. “Томоогүй явж боллоо Ээжээ" арга хэмжээнд ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Эрүул мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, ИТХ- ын төлөөлөгч Г.Отгонрагчаа болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

“Архидалтгүй хороо” хөтөлбөр нь аравдугаар сараас эхлэн, архидалт болон түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт өндөр байгаа дүүргийн V, VI, VII хороодыг түшиглэн хэрэгжиж байна аж. Дүүргийн хороод болон Цагдаа, Халамжийн хэлтэстэй хамтран иргэдийг “Архидалтгүй хороо” хөтөлбөрт хамруулах, орон гэртэй болгох, хувцас хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион явуулсан бөгөөд тодорхой үр дүнд хүрсэн байна.

Хан-Уул дүүрэг "Архидалтгүй хороо" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн бодит үр дүнд хүрчээ

Одоогоор 30 орчим иргэн архинаас хамааралтайгаар хүлээн зөвшөөрч, архины хор хордлогоо тайлуулах хөтөлбөрт хамрагдан нэг сар гаруй хугацаанд архи огт хэрэглэлгүй, архинаас татгалзах, гарах шийдвэрийг гаргаж байгаа нь дүүргээс хэрэгжүүлж буй “Архидалтгүй хороо’’ хөтөлбөрийн үр дүн гарч эхэлсээр байна. Энэ нь нийслэлд анх удаа Хан-Уул дүүрэг "Архидалтгүй хороо" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн бодит үр дүнд хүрч, ХУД-ын эдийн засаг, нийгмийн 2015,2016 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг хүрүүлсэн байна.