"Улсын тэргүүний тариаланч" цол, тэмдэг гардуулж баяр хүргэв
"Улсын тэргүүний тариаланч" цол, тэмдэг
2015.02.12

"Улсын тэргүүний тариаланч" цол, тэмдэг гардуулж баяр хүргэв

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар Төв аймгийн Борнуур сумын тариаланч Ц.Дамбад Улсын тэргүүний тариаланч цол тэмдгийг өнөөдөр /2015.02.11/ Төрийн ордонд гардуулан өглөө.

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан байна.

Ажил хөдөлмөрөөрөө бусдаасаа шалгарсан улсын тэргүүний тариаланч Ц.Дамба нь 26 дахь жилдээ газар тариалан эрхэлж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.