Эрдэнэсийн сан
2015.02.11
Эрдэнэсийн сангийн асуудлаар хэлэлцлээ
Монгол улсын эрднэсийн сан гэсэн ойлголтыг УИХ-ын гишүүдээс тодрууллаа.Ерөнхийдөө улсын төсвөөс тусдаа уг сан нь монголын цоожтой авдарт олон жил хадгалагддаг эрдэнэс байдаг юм байна. Монгол улс Монгол банкийг 164онд байгуулж түүнийгээ эрдэнэсийн сантай байхаар хуульчилж жил болгон төсвийн тодорхой хувиас эрдэнэсийн нөөцийг бүрдүүлдэг байна.Энэхүү нөөцөд монголын түүхийн нандин үнэт зүйл хадгалагддаг болоод Өнөөдөр эрдэнэсийн сангийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хаалттай хэлэлцэгдлээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Өнөөдөр Монгол банк оруулсан асуудлаар бол монгол улсын эрдэнэсийн санд төсвөөс монгол банк хөрөнгө гаргаж эрдэнэсийн сангаа зузаатгах асуудлаар хэлэлцлээ. Тухайлбал үнэлж баршгүй эд хөлгийн зүйлийг эрдэнэсийн санд худалдаж авах гэх мэт асуудлаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Зоригт: Эрдэнэсийн санг гэдэг бол манай төв банкинд хадгалагдаж байгаа үнэт металь үнэт чулууг хэлж байгаа юм. Тэдгээрийг шилжих хөдөлгөөн жилийн орлого зарлагыг тогтоох талаар хэлэлцэж байна