Ж.Эрдэнэбат: Засгийн газрын шийдвэрийг хамгаалахын төлөө л ажиллана
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2015.02.11

Ж.Эрдэнэбат: Засгийн газрын шийдвэрийг хамгаалахын төлөө л ажиллана

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намынхан “Эдийн засаг хямраагүй байсан. Хямрахгүй” гэхмессежийг тарааж эхэллээ. Та Сангийн сайдын хувиар үүнд ямар хариулт өгөх вэ?

Эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байна гэсэн тоон үзүүлэлтийг холбогдох байгууллага нь гаргасан. Энэ тоон дээр үндэслээд “Мон- голын эдийн засаг өсөлттэй байна. Тиймээс хямраагүй юм байна” гэдэг гаргалгааг гаргаж байж магадгүй юм. Бодит байдал дээр иргэдийн орлого буурсан учир худалдан авах чадвар нь муудсан. Дээр нь эдийн засгийн өсөлтийн таван хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар зогсонги байдалд орчихсон байна.

Тэгэхээр Монголын эдийн засаг тоон үзүүлэлтээр хямраагүй, сайхан өссөн дүр зураг харагдаж бай1аа хэрнээ бодит байдал дээр хямралд орчихсныг ард иргэдээс нуугаад байх шаардлага байхгүй. Харин ч ил тод зарлаад эдийн засгийн уналт руу явж байгаа асуудлыг хазаарлаад, тодорхой хугацаанд тогтворжуулж, өсөлтийг хангах бололцоог бүрдүүлэх ёстой.

-Ардын нам Засгийн газарт хамтарсныхаа дараа популизм хийлээ гэдэг яриа гарсан. Тодруулбал, өрийн УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтарсны үндсэн дээр Шийдлийн Засгийн газрыг байгуулсан. Тэр ч үүднээс эдийн засгийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрхэн сайжруулах вэ гэж төлөвлөгөө боловсруулаад явж байна. Ерөнхий сайд ч гэсэн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээр зогсож байхдаа хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.

Тааз 60 орчим хувьд хүрснийг өнгөрсөн хугацаанд мэдэж байсан атлаа Сангийн сайдаараа дамжуулж, “Өнгөрсөн Засгийн газрын үед өрийн хэмжээг нуун дарагдуулж байсан байна. Энэ бүхнийг Ардын нам Засгийн газарт хамтарснаар ил болголоо" гэж шоудсан гээд байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ. Үнэхээр шоу хийсэн юм уу?

УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтарсны үндсэн дээр Шийдлийн Засгийн гаэрыг байгуулеан, Тэр ч үүднээе эдийн эасгийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрхэн сайжруулах вэ гэж төлөвлөгөө боловсруулаад явж байна, Ерөнхий сайд ч гэсэн эдийн эасгийн нөхцөл байдал хүндэрсэн гадгийг УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээр эогсож байхдаа хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ Ерөнхий сайд эдийн засаг хүнд байгааг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр ард иргэдийн дунд санал асуулга явуулсан гэж бодож байгаа.

Өмнөх Засгийн газрын үед бодит тоон үэүүлэлт байхгүй байсан юм байна гэдэг асуудлыг ганцхан УИХ дахь Ардын нам яриад байгаа юм биш. УИХ дахь Бие даагчдын зөвлөлийнхөн ч хэлж байгаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүртэл намайг мэдээлэл хийж байх үед миний гаргаж өгсөн тоон мэдээллийг өмнөх Засгийн гаэрын гаргаж өгч байсан үеийнхээс зөрүүтэй байгааг сануулж, "Алинд нь итгэх вэ” гэж асууж байсан. Тэр үед би өмнөх Засгийн газрын үеийнх нь худлаа мэдээлэл байсан гэдгийг хэлсэн. Үүнээс болоод иймэрхүү ярив гаргаж байгаа бол үнэхээр харамсалтай байна.

Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд зөрүүтэй тоон үзүүлэлтүүдийг цэгцлэх үүднээс холбогдох байгууллагуудтай нь хамтарч ажиллахаар болсноо дуулгасан. Нэгтгэсэн тоон үзүүлэлт гарснаас хойш зөрүүтэй тоог ашиглан шоу хийсэи тохиолдолд хариуцлага гооцох хүртэл арга хэмжээ авна гэж байсан. Үүнтэй санал нэг байгаа юу?

Судалгаа, тооцоо хийхийн тулд бодит тоон үзүүлэлт дээр үндэслэх ёстой. Бидний гаргасан судалгаа, тооцоо бодитой байх тусам хийх гэж төлөвлөж байгаа ажил үр өгөөжтэй байна, Худлаа тооцоон дээр хийсэн төлөвлөгөө дандаа л алдаатай байдаг. Тиймээс тоон мэдээллүүдийг үнэн болгохоор ажиллаж байгаагийнх нь хувьд Ерөнхий сайдыг сайшааж байгаа. Тоон мэдээлэл дээр ажилладаг байгууллагуудаас гаргаж байгаа бүх тоо нэг байж байж тухайн тоо бодит гэдгийг батлах ёстой. Энэ үүднээс манай яамнаас холбогдох тоон үзүүлэлтүүдийг гаргаж өгч байгаа.

Таны хувьд Засгийн газрын гишүүн, УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүний хувьд хоёр талд санал зөрөлдөж байгаа асуудлуудыг аль аль талд нь ашигтай байхаар шийдүүлэхийн төлөө ажилладаг байх. Тодруулбал, Засгийн газраас УИХ-аар зөвшөөрүүлчих гээд зүтгүүлээд байдаг асуудлуудыг намын бүлгээр чинь эсэргүүцэх тохиолдолд ямар зарчим барьж ажилладаг вэ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Засгийн гаэар дэмжүүлчих гээд байхад танай намын бүлгээс зөвшөөрөхгүй гээд гэдийгээд байдаг байх аа?

Засгийн газрын гишүүний хувьд гаргасан шийдвэрийг нь хамгаалахын төлөө тухайн сайд нь ажиллана. Энэ үүднээс асуудлыг бүлгийн хурал дээрээ танилцуулдаг. Манай намын үндсэн зарчим нь асуудлыг өлонхиороо шийддэг учир бүлэг ч энэ зарчмаар ажилладаг. Тиймээс олонхоороо шийдсэн асуудал дээр нэг хүн шиг дуугарч чаддаг байх ёстой.

Гэхдээ манай намын бүлэгг бүлгийн шийдвэрийн эсрэг дуугардаг хэдэн хүн бий. Тэдний хувьд намын эрх ашиг гэхээсээ илүүтэй өөр эрх ашиг ч хөндөгддөг байж магадгүй юм. Эсвэл заавал шүүмжлэх ёстой гэдэг байр сууринаас асуудалд ханддаг байх. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өнгөрсөн даваа гарагт хуралдсан намын бүлгийн хуралдаанаар дэмжих шийдвэр гаргасан. Ер нь намын бүлэгт бодит нөхцөл байдлыг ойлгуулах нь хамгийн чухал байдаг.

-Засгийн газарт хамтрахаасаа өмнө ардын намынхны тугаа болгож барьдаг байсан асуудал нь өрийн таазыг нэмэхгүй байх тухай. Гэтэл Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжихээр болсон гэж байна. Энэ бүхнээс болоод нэлээд хардлага үүсэх байх. Та бүхэн ямар нэг тохироо хийчихсэн юм биш биз?

Манай намын бүлгийн хувьд өрийн менежментийн асуудлыг боловсронгуй болгоно гэж ярьж, хэлж ирсэн, Тэр ч үүднээс энэ асуудлыг Ардын нам болон Ардчилсан намын гэрээнд тусгасан. Өрийн таазыг нэмэгдүүлэх эсэх асуудал дээр нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Бид эдийн засаг руугаа мөнгө оруулах шаардлагатай тулгарсан, Гэхдээ өмнөх алдааг давтаж болохгүй, Арилжааны зээлээр урт, удаан хугацаанд өгөөжөө өгөх төслүүдийг санхүүжүүлж болохгүй.

Монгол Улсын Засгийн гаэар арилжааны зээлийг маш өндөр хүүтэйгээр, маш бага хугацаатайгаар авдаг. Тэр ч үүднээс арилжааны зээл бус хөгжлийн зээл авах нөхцөлтэйгээр Өрийн удирдлагын^тухай хуулийн төслийг дэмжсэн. Хөгжлийн зээл бол бага хүүтэй, урт хугацаатай байдаг, Энэ зээлийг өгөх гадны санхүүгийн байгууллагууд бэлэн байна.

Ийм төслүүд ч байна. Тухайлбал, шинэ нисэх онгоцныбуудал барих төсөл, энэ буудлын хурдны замын төсөл байна. Бид хөгжлөө тодорхой хэмжээнд ахиулъя гэвэл хөгжлийн зээлүүдийг авах шаардлагатай учраас дэмжихээр болсон юм, Эс бөгөөс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг батлахгүйгээр шинэ нисэх буудал барих хугацааг 2-3 жилээр хойшлуулах, хурдны замын асуудлыг ч мөн дээрх жилээр хойшлуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээ өсөхийг хүлээх өөр гарц байсан. Тиймэх энэ бүхнийг харгалзаж үзэсний үндсэн дээр УИХ дахь Ардын намын бүлэг шийдвэрээ гаргасан юм. Тиймээс энэ бүхнийг бүү мушгин гуйвуулаасай Гэж хүсч байна,

-Тэгэхээр та бүхэн өөрсдийн санасанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжихээр болсон гэсэн үг үү?

Монгол Улс хөгжлийн зээлүүдийг авах ёстой, Манай намынхны гол шүүмжилж, өрийн 'таазыг нэмэгдүүлэхгүй гэж ярьж байсаи асуудал бол УИХ-аар таван тэрбум ам.долларын бонд гаргуулах зөвшөөрөл авсан Засгийн газар 1.5 ам.долларын бонд гаргаж ирсэн мөнгөө Монголын  эдийн засагт ямар нэг байдлаар өгөөж өгөх хэлбэрээр бус урт хугацаанд ашиг өгөх нөхцөлтэй төслүүдийг санхүүжүүлсэн шигээ алдаа гаргах вий гэдгээс сэргийлж байсан юм, Тэр үуднээс зөнхөн арилжааны зээлээр мөнгөний урсгал иэмэгдүулнэ гэдэг байр суурийг баримталсан учир хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн гэж би боддог юм.

Мөн эхний ээлжинд олж ирсэн Чингис бондын 1,5 тэрбум ам.долларыг хзрэгцээтэй.хэрэгцээгүй зүйлд зарцуулсан. Эсэргээрээ бид энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулаад авсан цагаасаа хойш ур ашигтай төсөл хөтөлбөруүдэд зарцуулсан бол Монголын эдийн засаг өнөөдөр ийм нөхцөл байдалд орохгүй байсан. Тиймээс бид параагийн ээлжийн  3,5 тэрбум ам долларын бондын авахуулахгүйн тулд эсрэг байр суурь илэрхийлж байсан. Үүний хүчинд дээрхи авахуулаагүй. Одоо авсан бондын өрийн үйлчилгээний зардал нийт төсвийн 12,7 хувийг зээлж байгаа. Өрийн үйлчилгээний зардал гэдэг нь зээл болон хүүгийн зардал юм.

Өнөөдөр бид төсвийн нийт зардлын 12.7 хувийг өрийн үйлчилгээний зардалд хуваарилж байгаа мөртлөө улсын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажилд нийт төсвийнхөө долоохон хувийг гаргаж байгаа эмгэнэлтэй хувь заяатай улс. Магадгүй тэр 3 5 тэрбум ам лолларын бондыг аасанбол Монгол улсын төсөв гэж байхгүй.  Цалингаа тавиад улдсэнээр нь зээлийн үйлчилгээний зардалд өгөх хэмжээний асуудал үүсэх байсан байх Ийм байдалд хүргэхгүйн тулд хөгжлийн зээлийг түлхүү авах ёстой гэсэн зарчмыг баримталсан.