АТГ-ын дэд даргад нэр дэвшигчид улс төрийн захиалгаар ажиллахгүй байхыг анхаарууллаа
АТГ-ын дарга дэд даргад нэр дэвшигчид
2015.02.11

АТГ-ын дэд даргад нэр дэвшигчид улс төрийн захиалгаар ажиллахгүй байхыг анхаарууллаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилох санал гаргажээ. Түүний саналыг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэв. Ц.Нямдорж эрх зүйч мэргэжилтэй, ТЕГ, УИХ- ын Тамгын газарт ахлах зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд одоо АТГ-т тасгийн даргаар ажилладаг юм байна. Байнгын хорооны гишүүд түүнд улстөрчдийн нөлөөнд автахгүй байх хэрэгтэй, цагаан захтнуудын хэрэг гэж яригдаж байгаад замхардаг тал бий гэх зэргээр анхааруулав. Мөн хууль биелүүлж ажиллах нь хамгийн зөв гарц шүү гэдгийг захиж байв. Түүнээс зарим гишүүн асуулт асуусан юм.

Л.БОЛД: Хан-Уул дүүргийн ИТХ-ын гишүүд нам дотроо мөнгө тарааж шийдвэр гаргуу- лах оролдлого хийсэн тохиолдол гарсан. Үүнийг нам доторх асуудал гээд авч хэлэлцдэггүй. Энэ нь намаас хальж төрийн асуу- дал болох магадлалтай. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ. Үнэхээр хуулиараа ийм асуудлыг шалгах боломжгүй байна уу?

Ц.НЯМДОРЖ (нэр дэвшигч): АТГ хуулийн хүрээнд ямар нэгэн намын нөлөөгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мөнгө тараасан асуудал нь АТГ-т биш цагдаагийн байгуул- лага шалгаж тогтоох хэрэг.

Ж.БАТЗАНДАН: АТГ-ын дэд дарга мөрдөн шалгах ажиллагаагаа хариуцаж явдаг. Мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны явцад хүн амь насаа алд- сан тохиолдол гарсан. Гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрх зөрчдөг, цаашлаад амь насыг хохироодог. Хүнийг хорих явцдаа гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хэр оновчтой вэ. Үүнээс татгалзаж болохгүй юу?

Ц.НЯМДОРЖ: Манай байгууллага хүнийг хорих явцад гүйцэтгэх ажиллагаа явуулдаггүй. ШШГЕГ тийм үйл ажиллагаа явуулдаг байх.Асуулт, хариултын дараа гишүүд үг хэллээ.

Е.ОТГОНБАЯР:  АТГ хэрэг мөрдөж байх явцдаа хуулийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хүний эрхийг зөрчих тохиолдол гаргадаг. Сэжигтэн нас барж, нас барсан хүнийг шүүж, эргээд цагаатгасан хорвоод байхгүй үйлдэл гарлаа. АТГ, цагдаа хоёр хүнийг залхаан цээрлүүлж байна. Хэрэг нь нотлогдохгүй болохоор нааш цааш нь явуулсаар хуулийн хугацаа гэх 1.5 жилийг бардаг юм билээ. Манай гэр бүлийн хүнийг яг ингэж залхаан цээрлүүлсэн. Би Х.Тэмүүжин гишүүнтэй Хорих 421 дүгээр ангид очиж байсан. ШШГЕГ- ынхан ч “бид гүйцэтгэх ажиллагаа явуулдаггүй" гэж байна лээ. Ер нь бол гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь үнэн, харин хэн явуулаад байна вэ.

Х.ТЭМҮҮЖИН: АТГ гэхээсээ хууль тогтоогч бидэнд алдаа байна. Энэ байгууллагад соён гэгээрүүлэх, мөрдөншалгах хоёр эрхийг зэрэг өгсөн. Энэ нь хэвлэлээр пиар хийх зардлыг өгч байгаа гэсэн үг. Тиймээс эхлээд хэвлэлээр тухайн хүнийг муухай хүн болгож харагдуулж, нийгмийн сэтгэл зүйд энэ муу хүн шүү гэдэг ойлголтыг өгдөг. Та залуу хүн учраас энэ хоёрыг анхнаас нь хооронд нь холихгүйг бодоорой. Нэмж хэлэхэд, 461 дүгээр ангид гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Тэгэхдээ бүр прокурорын хяналтгүй явуулж байна. Тэгэхээр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаггүй гэж амбийцлахаа боль. Бид ч байгууллагуудыг буруутгах биш хууль тогтоомжоо өөрчлөх ёстой.

Ц.НЯМДОРЖ (УИХ- ын гишүүн): -Улс төрийн нам, улстөрчийн ятгалга, хуруу хумс нь хуулийн байгууллага руу орох гэж их оролддог юм. Үүнээс хамгаалсан хатуу “хөшиг” байх ёстой. АТГ улстөрчдийн захиалгаар ажиллаж байгаа нь нууц биш. Сонгуулийн эгзэгтэй үед мэдээлэл хийдэг. Жишээ нь УИХ-д нэр дэвшсэн Ц.Анандбазарыг барьж хориод, сонгуулийн дараа суллах гэх мэт.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохын яг өмнөх өдөр мэдээлэл хийж байх жишээтэй. Яагаад яг өмнөх өдөр мэдээлэл өгсөн юм, Ц.Анандбазарыг сонгуульд нэр дэвшихээс нь өмнө яагаад шалгаагүй юм. Энэ нь танайх улстөр- чийн ятгалгад татагдан орсны илэрхийлэл юм.

Энэ нь АТГ-ыг муухай харагдуулж байгаа. Хоёрдугаарт, АТГ хүнийг хорьчихоод байцаалт авалгүй мартчихдаг. Гурван сар ; болоход хоёрхон удаа | мэдүүлэг авсан гэж байгаа. Хүнийг ингэж тамлаж болохгүй ээ.Гишүүд ийнхүү үг хэлж дууссаны дараа санал хураалт явж нэр дэвшигчийг дэмжив. Одоо энэ асуудлыг УИХ- ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.