О.Содбилэг гишүүн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгохыг зөвлөлөө
Мэргэжил сонголтын талаар зөвлөлөө
2015.02.11

О.Содбилэг гишүүн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгохыг зөвлөлөө

УИХ-ын гишүүн О.Содбилэг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх сурагчдад зориулсан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сургалтаа Орхон аймагт хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Сонирхол, чадвараа тодорхойлж мэргэжлээ зөв сонгохын чухал хийгээд ингээгүйгээс болж цаг хугацаа, мөнгө, ирээдүйгээрээ хохирч буй нийтлэг дутагдал, их, дээд сургуульд элсэхийн тулд юунд анхаарах шаардлагатай талаар шинжлэх ухаанч, сонирхолтой байдлаар зөвлөж, санал солилцдог эл сургалт эрдэнэтийнхэнд хэдийнээ эчнээ танил болжээ.

Өнгөрсөн жил тус сургалтад 1200 гаруй сурагч хамрагдсан бол энэ удаа 500 гаруй хүүхдэд ирээдүйгээ зурах эхний сонголт хийхэд нь тусаллаа. 2014-2015 оны хичээлийн жилд 12 жилийн сургалтын анхны “бүтээгдэх үүн”-үүдийг үйлдвэрлэж буй учраас ийнхүү төгсөгчдийн тоо буурсан байна.

Хоёр өдрийн турш, дөрвөн удаа зохион байгуулсан энэ удаагийн сургалтыг О.Содбилэг гишүүнээс гадна доктор Д.Гомбо, Удирдлагын академийн багш, доктор М.Баянмөнх нар удирдан явуулсан юм.

Мөн төгсөгчдөд мэргэжлээ сонгох, элсэлтийн шалгалтад бэлтгэхэд зориулсан “Шинэ алхам 2015” гарын авлага бэлэглэв.