2015.01.29

С.Ганбаатар: Эзэнгүй төртэй газар олон улсын уул уурхай компаниуд найр хийдэг

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Саяхан Олон улсын хөдөлмөрийн зөвлөмжийн томоохон хурал Төрийн ордонд болсон. Энэ хурал дээр та нилээд хатуухан үг хэлж байгаа харагдсан.

Ер нь Монгол оронд гадаадын хүмүүсийн оролцоогүй хууль гэж байна уу. Энэ бүр цадигаа алдлаа. Гадны хүмүүсийн заавар, зөвлөмж дор хуулиа боловсруулдаг орон манайхаас өөр битгий байгаасай.

Үндсэндээ олон улсын үндсэн дамнасан байгууллагууд, уул уурхайн компаниуд Монголд орж ирээд хөрөнгө оруулалт хийх гэхээр Хөдөлмөрийн хууль саад болоод байна гэнээ.

Ийм утга агуулга надад ажиглагдсан. Үүнд би байр сууриа илэрхийллээ. Нэгдүгээрт тэд ерөөсөө ажилчин хүн, ажил олгогч хоорондоо ярь.

Төр битгий оролц гэж байгаа юм. Үндсэн хуулийн 5.4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан. Төр нь хүчгүй, эзэнгүй төртэй газар олон улсын уул уурхайн компаниуд найр хийдэг.