2015.01.21
С.Бямбацогт: Гишүүд нийгмийн сэтгэл зүйг дагуулж улстөржиж байна
Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт оролцлоо.
Гацууртын ордын асуудал дээр МАН-ын бүлэг ямар байр суурьтай вэ ?
МАН-ын бүлэг Гацууртын ордыг стратегийн ордод оруулахыг дэмжиж байгаа. Учир нь Монгол орны санхүү эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна.
Монгол улс руу орох валютын урсгал муу, түүнчлэн валютын нөөц бага, ханш өсөлттэй энэ үед үүнийг дагаж бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа үед томоохон ордуудыг эдийн засгийн өсөлтөд оруулж, экспортынхоо орлогыг нэмэгдүүлж дээрх асуудлыг шийдэх шаардлага гарч байгаа юм.
Тиймээс 50 тонн алтны нөөцтэй гэж гацууртын ордыг стратегийн ордод оруулж цаашид маш хурдан эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзэж байна.