Л.Гантөмөр Евро-Азийн орон нутгийн удирлагын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа
БСШУ-ны салбарын хамтын ажиллагаанд бизнес эрхлэгчдийг татан оролцуулах талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Турк Улсын Евро-Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хасан Жэнгис тэргүүнтэй төлөөлөгчид энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын үеэрээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр хоёр орны найрсаг, найрамдалт харилцааг цаашид улам өргөжүүлэх хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд бизнес эрхлэгчдийг татан оролцуулах талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд талууд харилцан ашигтайгаар хамтран ажиллах чиглэл, боломжуудыг тодорхойлохын тулд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.