С.Ганбаатар, Х.Баттулга нар нам байгуулах уу ?
УИХ-ын нэр бүхий гурван гишүүн болох Х.Баттулга, Г.Уянга, С.Ганбаатар мөн өчигдөр Засгийн газрыг эсэргүүцэж, У.Хүрэлсүхтэй хамтарч нэг засагт ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлээд албан тушаалаа өгөхөө зарласан О.Магнай нар хамтарч нам байгуулах талаар мэдээллийг хэвлэлээр цацаж эхэллээ.
Х.Баттулгын хувьд Шийдлийн Засгийн газарт сэтгэл дундуур байгаагаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Өнгөрсөн хугацаанд АН-ыг талцуулсан хэмээн буруутгагдаад байгаа түүнийг МАН-ын нэр бүхий хүмүүстэй ойр шадарладаг гэсэн хов жив ч тасардаггүй.
Шинэ Засгийн газрыг Х.Баттулга толгойлох болов уу гэсэн нь талаар болж Ч.Сайханбилэгийг АН-ынхан нэр дэвшүүлж, МАН-тай хэл амаа ололцон хамтарсан засаг байгуулсан. Ингэхдээ Х.Баттулгыг ашиглаад хаялаа гэх шүүмжлэлийг ч зарим хүмүүс гаргаж байсан. Сүүлийн хоёр жил намынхаа эсрэг дуугарсан Х.Баттулгыг АН-аас гарч нам байгуулна гэсэн яриа нэг бус удаа гарч байгаа билээ.
Гудамжны улстөрөөс саарал ордонд тухалсан Г.Уянгын хувьд “Шударга ёс” эсвэлийнхээ үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлж буй. Мөн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдоход эсэргүүцсэн хоёр хүн бол Х.Баттулга, Г.Уянга нар. Түүнийг “Шударг ёс” эвслийнхээ бүлгээс гарах гэнэ гэсэн яриа ч бас өмнө нь цацагдаж байсан юм.
С.Ганбаатарын хувьд Х.Баттулга, Г.Уянга,О.Магнай нартай нийлж нам байгуулах талаарх яриаг үгүйсгээгүй юм. Тэрбээр “ надтай хамтарч шинэ улстөрийн хүчин байгуулъя, Монгол орноо шинээр, үнэнчээр хөгжүүлье гэдэг саналыг маш олон хүн тавьж байгаа. Сүүлийн арван жил Монголын улстөрийг МАНАН атгалаа” хэмээн мэдэгдэж, энэхүү МАНАНГ сарниулахын тулд шинээр нам байгуулах санал олон ирж буйг талаар дурдсан байна.
Харин О.Магнайн хувьд долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа шоронд сууж гарч ирэхдээ Ардчилсан намд Ж.Батзандангийн хамт элссэн. Журмын нөхөр З.Батзандан нь УИХ-ын гишүүн болсон бол О.Магнай Шинэчлэлийн Засгийн газрыни үед ШӨХТГ-ын даргын албан очсон. Тэгвэл энэ албаа цаашид үргэжлүүлж, У.Хүрэлсүх нарын хуйвалдааны Засгийн газартай хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Түүнийг ийм алхам хийснийг ямар нэгэн зорилготой гэж хардах хүмүүс байна.
Ямарч байсан Шийдлийн Засгийн газар байгуулагдахад сэтгэл дундуур үлдсэн гишүүд нийлж нам байгуулах талаар яриа хүчтэй өрнөж эхэллээ. Гэхдээ энэ мэдээлэл хэр үндэслэлтэй эсэхийг ирэх өдрүүд харуулах биз ээ.