2014.12.22
Д.Ганхуяг: Оюутолгой төслийг улстөржүүлэхгүй байх нь маш чухал
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн асуусан асуултыг хүргэж байна.
Д.Ганхуяг "Ерөнхий сайд Оюутолгой дээр маш чухал байр суурийг хэллээ. Энэ төслийг улстөржүүлэхгүй байх нь маш чухал. Гэхдээ өнөөдрийн бүтэц нь улстөржихөөр бүтэц байгаа. Хариуцагч нь төрийн өмчийн хороо байгаа. Тийм учраас төрийн өмчийн компаниудаа нэгдсэн корпорацийн хэлбэрт оруулах шаардлага байгаа. Ямар ч төрлийн корпорациуд ашгийн төлөө, нэг долларын төлөө л ажиллана. Ашиг хийх, хувьцаа дээр тоглох бүх боломж нь нээлттэй байдаг. Тухайн орны төрийн компаниудад ийм боломж олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол харилцан тоглоход хэцүү байгаа шүү..."