С.Ганбаатар: Оюутолгойн 34 хувийг худалдахад хүрвэл Роялтийн хэмжээг 34 хувь болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.12.04

С.Ганбаатар: Оюутолгойн 34 хувийг худалдахад хүрвэл Роялтийн хэмжээг 34 хувь болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн 34 хувьтай холбоотой асуудлаар нээлттэй ил захидал бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

Юуны өмнө бүх баялгийн эзэн Монголчууд Оюутолгойд өчүүхэн хувь эзэмшихийг тухайн үеийн засгийн эрх баригчдын балгаар аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн гэдгийг дурдах нь зүйтэй. Харин ийнхүү хувь эзэмшихдээ:

• Эзэмших хувийг асар өндөр хүүтэй өр зээлээр худалдан авч байгааг мэдээгүй

• Баялгийн 34%-ийг шууд эзэмших буюу 34%-ийн РОЯЛТИЙН ТАТВАР авах нь гэж ойлгосон.

Ийнхүү ташаа ойлгох шалтгаан нь огт мэдээлэлгүй байсных. Учир нь ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭ хэмээх “атгаалжин хар мангас”-ыг нууцалсных юм

Дээрх гэрээг бид Нидерланд улсад бүртгэлтэй 18.000 еврогоор үнэлэгдэх ОТN, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй 3 доллараар үнэлэгдэх IVN, BVI нартай байгуулж, “Хувь нийлүүлэгчийн зээл”, “Санхүүжүүлэх хувьцаа”, “Өрийн санхүүжилт” зэрэг асар өндөр хүүтэй, улирал тутам нийлмэл хүү бодох, хязгааргүй өсөн нэмэгдэх өрийг Оюутолгой ХХК-д үүрүүлсэн байна.

Өөрсдийгөө дэлхий даяар “Хөрөнгө оруулагч” хэмээн зарлаж буй зээл зуучлагч Рио Тинто даруй 9 тэрбум ам долларыг Оюутолгой компаниас авахаар санхүүгийн тайланд тусгажээ. Оюутолгой компани нь энэхүү өрийг өнөө үед амьдарч байгаа болон ирээдүйн нийт монголчуудын баялгаар Хөрөнгө оруулагчид төлөхөөр санхүүгийн механизмыг “атгаалжин хар мангас” шиг Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэгчээр баталгаажуулан авсан байна.

Энэ бол монголчуудын баялгаас аль болох хурдан хугацаанд, аль болох ихийг сорох үндэстэн дамнасан том корпорацийн арга гэдэг нь гэрээ, тайлан, тоо баримтаар батлагдаад байна.

Энэхүү гэрээгээр менежментийн баг томилогдож, бүх эрхийг авснаар Рио Тинто компани нь нийт монголчуудын баялгаас хэдийг ухаж гаргах, ямар үнээр худалдах менежментийн төлбөр нэрээр өөртөө хэдийг хуваарилах, өр зээлийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг хэмжээлшгүй эрхэт “хаан”-ы эрхийг өөртөө авсан байна.

Монголчуудыг ажлын байраар хангах, 90 хувь хүртэл монгол ажилчдыг ажиллуулах, монгол болон гадаад ажилчны цалингийн зөрүү, байгаль орчны бохирдлын асуудал нь дээрх санхүүгийн хорлонтой механизмын дэргэд өчүүхэн жижиг асуудал болж таарах нээ. “Атгаалжин хар мангас” мэт гэрээний зохицуулалтаар Монголын тал эзэмшлийн 34 хувьдаа ногдол ашиг огт авахгүй байх бодит байдал нүүрлээд байна 34 хувиа худалдсан ч огт дээрдэхгүй, харин ч улам муудах байдал нэгэнт үүсчээ.

Биднийг мэдээллээр хомс байлгаж, тархи угаах замаар хаашаа ч гарцгүй болгож 34 хувийг худалдах хэрэгтэй гэсэн зориудын явуулга нэгэнт эхэлсэн байна. Үнэн хувийг худалдах хэрэгтэй гэсэн зориудын явуулга нэгэнт эхэлсэн байна. Үнэн хэрэгтээ асуудлын гол нь 34 хувьдаа биш Хувь нийлүүлэгчдийн гэрээнд байгаа юм. Энэ гэрээгээр л бид 34 хувийг өр тавьж өртэй, хүүтэй худалдаж авсан билээ

Туркойз Хилл комланий 2014 оны III улирлын санхүүгийн үр дүнгийн талаар тайлагнасан байдлаас үзвэл:

"Өрөөр санхүүжүүпсэн дүнгийн тухайд, Оюутолгой нь энгиин хувьцааны ногдоп ашиг хуваарилахаас өмнө нийт өрийг хуримтлуулсан хүүгийн хамт төлөх ёстой. Туркойз Хиллын охин компаниудаас олгосон зээлийн нийт хэмжээ 2014 оны 9-р сарын 30-ны байдлаар 1.3 тэрбум ам.долларын хүүг оролцуулан тооцоход 7.3 тэрбум ам.доллар байсан. Энэ зээл нь 6.5%+LIBOR гэсэн жилийн бодит хүүтэй (улирал тутам хуримлуулж буй) юм. Хуримтлагдсан хүүг Оюутолгой төлсөн үед манайхаас төлөх ёстой татварын оронд 126 2 сая ам долларыг охин компаниуд өглөг байдлаар бүртгээд байна.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу манай охин компани Эрдэнэс компаний өмнөөс энгийн хувьцааг санхүүжүүлсэн байгаа. Энэхүү санхүүжүүлсэн дүнгийн жилийн хүү 6.5%+LIBOR бөгөөд нийт санхүүжилтийг хүүгийн хамт охин компанид Эрдэнэс компаниас төлөхөөр Оюутолгойд эзэмшиж буй хувьцаагаар барьцаа болгосон юм. Эрдэнэс компани хэдийд ч бэлэн мөнгөний төлөлт хийх замаар төлбөрийн хэмжээг бууруулах эрхтэй. Ойролцоогоор 34%-н энгийн хувьцааг төлөөлөх энэхүү санхүүжилтийн хуримтлагдсан дүн нь 2014 оны 9-р сврын 30-ны байдлаар 751.2 сая ам.доллар ба хуримтлагдсан хүү нь 153.7 сая ам доллар байна гэсэн байна. Ийнхүү Хөрөнгө оруулагч биш зээл зуучлагч болох нь тодорхой болж байна.

Эндээс дүгнэхэд 34 хувийг эзэмшиж буй дүн нь санхүүжилтийн, түүний улирал тутам хуримтлагдах нийлмэл хүү, бүх зардлын б хувиар тооцогдох менежментийн төлбөр зэрэгтэй харьцуулахад хоёрдугаар зэргийн ач холбогдолтой асуудал болох нь харагдаж байна

Иймд Хувь нийлүүлэгчдийн гэрээний эдгээр их мөнгөн дүнтэй холбогдох асуудлуудыг цэгцэлсний дараа 34 хувийн асуудлыг хөндөх нь зүйтэй.

Оюутолгой ХХК-ий 2010 оны санхүүгийн тайлан балансын шилжилт нь 282 5 сая ам долларын будлиантайгаар өдий хүртэл Сангийн яаманд эцэслэн тушаагдаагүй байгааг харгалзан үзэх ёстой. Энэ мэтчилэн манай 34 хувьд оноосон дээрх өр зээл, хүүгийн хэмжээ ч маш эргэлзээтэй тоо юм.

Эцэст нь хэлэхэд хэрэв 34 хувийг яг одоо худалдахад хүрвэл Роялтийн хэмжээг 34% болгох хэрэгтэй Бусад тохиолдолд 34 хувийн тухай яриа байж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар