Бие даагч гишүүдийн зөвлөл
2014.10.30

Нууц гэдэг Оюутолгойн баримтуудаа ил болго

Энэ долоо хоногт УИХ-ын төсвийн хуулийг хэлэлцэнэ. Үүний талаар болон Оюутолгойтой холбоотой асуудлаар бие даагч гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “Нууц гэдэг энэ баримтуудаа ил болго. Гишүүний үндсэн үүрэг бол сонгогчиддоо төрд ямар булхайтай байж болох шийдвэр гарсныг иргэддээ нээх нь бидний үүрэг. Энэ үүргээ биелүүлэх гэхэд Оюутолгойтой холбоотой шалгалтын материал бүгд нууц гэсэн. Үүнийг ойрын үед нээлттэй болгон УИХ-ын гишүүнд халдсан эрхийг цуцлан иргэдэд нээлттэй болгоно”.

Харин үүний талаар гишүүн Ц.Даваасүрэн “Банкны салбарын найдваргүй зээлийн хэмжээ гурав дахин өсчихсөн. Энэ нь төсвийн санхүүжилтээр хийгдэх байсан хөрөнгө оруулалтын санхүүжилт зогссонтой холбоотой. Үүнийг төрөөс шийдвэрлэх ёстой. Орон нутаг руу шилжүүлж байна гээд орхиж болохгүй” гэлээ. 

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү.