Ахмадын асуудал бол харилцаа холбооны салбарын асуудал
Монголын цахилгаан холбоо компаниас улсдаа хийсэн бүтээсэн зүйлтэй ахмадуудынхаа нийгмийн асуудалд анхаарч шинэ оны босгон дээр хүндэтгэл үзүүлжээ.
Цахилгаан холбоо компаний удирдлага, Ахмадын холбоо, Хүний нөөцийн хэлтэстэйгээ хамтран ахмад ажилчдынхаа эмчилгээ, амьдралд нь тус болох мөнгөн тэтгэмжийг гардуулсан байна.
Монголын Цахилгаан холбоо компаний гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ “Ахмадын хороо, ахмадуудад зориулсан тэтгэмжийг бууруулахгүй байх, илүү оновчтой зохион байгуулах шаардлагатай . Ахмадын асуудал бол Монголын харилцаа холбооны салбарын асуудал. Тиймээс ахмадынхаа боломж бололцоог илүү сайжруулахын тулд салбар дотроо ахмадын байгууллагыг зохион байгуулах хэрэгтэй байна. Тийм учраас цаашдаа илүү өргөн хүрээнд салбарын хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулна” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү