Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2014.12.16

Д.Жаргалсайхан: Монголд машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбар хөгжих боломжийг хааж байна

Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэлд бүрэн шинэчлэлт хийхээр зарлагдсан тендерийг та бүхэн буруу дүгнэгдсэн гэж үзсэн. Энэ талаар яриагаа эхлэе ?

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх 24 тэрбум төгрөгийн тендерийг зарласан. Уг тендерт үндэсний автобус үйлдвэрлэгч ганц компани болох Экобус компани, импортлогч найман компаний хамт оролцсон. Хамгийн бага үнийн саналыг манай компаниас өгсөн. Тендерийн хуулийн 28.7.3-т хамгийн бага үнэтэй тендерийг шалгаруулна гэсэн заалт бий.  Энэ заалт зөрчигдсөн. Үнийн хувьд гуравдугаарт орсон компанийг шалгаруулж импортыг дэмжсэн.

- Ямар компани шалгарсан бэ?

Хонда моторс компанийг гуравдугаар багц дээр шалгаруулсан. Импортыг дэмжих үйл ажиллагааг  төр засгийн зүгээс явуулж байгаа нь их харамсалтай байна.

-Танай компани тайлангаа өгөөгүй гэсэн мэдээлэл байсан ?

Манай байгууллага аудитлагдсан тайлангаа өгсөн. Аливаа байгууллагын санхүүгийн тайлан аудитаар баталгаажсаны дараа өгөгддөг. Биднийг аудитын тайлангаа өгсөн хэдий ч үндсэн тайлангаа өгөөгүй гэдэг шалтгаанаар тендерээс хассан. Энэ бол шалтгаан биш шалтаг. Ингэснээр монголд машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбар хөгжих боломжийг боомилон хааж байна. Улсаас дахин 10 гаруй сая доллар гадагшаа урсан гарах нөхцлийг бүрдүүлчихлээ.

             - Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү