Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.09.19

Э.Бат-Үүл: Нийтийн тээврийн компаниуд ашгийн хойноос хөөцөлдөхөө болино

Ирэх оны дөрөвдүгээр сараас  “Ухаалаг нийтийн тээвэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйтай холбоотойгоор өнгөрсөн сарын 22-наас нийт автобусыг богино ээлжээр явуулсан.

Энэ үйлчилгээнд их багтаамжийн үндсэн 51-н чиглэлээр 776 автобус ,хот орчмын зуслангийн үйлчилгээний  13 чиглэлийн 35 автобус, бага багтаамжийн 19 чиглэлийн 120 автобус, нийтдээ их багтаамжийн 811 тээврийн хэрэгсэл, бага багтаамжийн 125 тээврийн хэрэгсэл үйлчилсэн байна. Нийт дүнгээр 936 тээврийн хэрэгсэл ариал бусны нэг чиглэлээр иргэдэд  үйлчилсэн гэдгийг холбогдох албаныхан тайлагнаж байна.

Нийт дүнгээр 936 тээврийн хэрэгсэл ариал бусны нэг чиглэлээр иргэдэд үйлчилжээ.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл:” Ирэх дөрвөн сараас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд операторууд болно. Нэгдсэн төлбөрийн системд оруулах үед нийтийн тээврийн компаниуд ашгийн хойноос хөөцөлдөхөө болино” гэлээ.

Уг үйлчилгээний үр дүнд чиглэл давхцал 50-70 хувиар буурч, нийтийн тээврийн ашиглалтын хурд нэмэгдэж, иргэд хотын төв рүү зорчихдоо чиглэл харгалзалгүйгээр хүлээлгүйгээр зорчиж чадах нөхцлийг бүрдүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөнөөс 1.3 тэрбум төгрөгийг зарцуулах байсан ч энэ төсөв нь багасч 780 сая төгрөгийг зарцуулжээ. Харин тасалбар борлуулалтын мөнгөнөөс 360 сая төгрөгийг олсон байна.