Гэр бүл төлөвлөлтийг тодорхой хүрээнд зохицуулсан хуультай болно
Гэр бүл төлөвлөлтийн талаар өсвөр үеийнхэн мэдээлэл муутай байна. Тиймээс гэр бүл төлөвлөлтийг бие даасан хуулийн төслөөр зохицуулахаар болжээ.
Хуулиар гэр бүлийн гишүүдийн хүлээх үүргийг тодорхой болгосноор гэр бүлийн бат бэх байдал бэхжинэ гэж үзэж байгаа аж. Гэр бүлийн гишүүдийн хүлээх үүргийг хуулиар зохицуулсан зохицуулалт сул учраас гэр бүлийн салалт нэмэгдэж байна. Шинэ хуулиар гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг гэр бүл салсан тохиолдолд тэгш хуваадаг байх асуудал хөндөгдсөн байна.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өмчтэйгээ холбон гэр бүлийн хариуцлага, хүүхдийн эрх ашгийг бодох ёстой болж эхлэж байна. Энэ тохиолдолд гэр бүлээ батлуулаад хувийн өмчөө хуваах тохиолдолд тухайн эцэг эхээс нь бий болгосон дундын өмчлөлд өгсөн хөрөнгө зэрэг нь гэр бүлийн гишүүдэд хуваагдана гэсэн үг. Үүнийг хуульчилж өгснөөр гэр бүл төлөвлөлтөнд болон, гэр бүлийн хариуцлагад их ач холбогдолтой”гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү