Х.Амгаланбаатар: Цалин бол хүний бусад эрхээ эдлэх боломж
1990 оноос хойш хүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байна.
2014 оны нэг сарын байдлаар манай улсад нэг сая 100 мянган хүн ажиллаж эхэлж байгаагаас 180 мянга орчим нь төрийн албан хаагч гэсэн судалгаа гарчээ. Харин төрийн албан хаагчид болон хувийн секторт ажиллаж буй хүмүүсийн цалин эрс ялгаатай байдаг байна.
МҮЭХ-ын холбооны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар “Монгол улсын дундаж цалин 758 мянган төгрөг. Тэгэхэд 1-9 ажиллагсадтай 90 мянган ААН байгууллагын дундаж цалин нь 500 мянган төгрөг байдаг. Эдгээр хүмүүсийн дундаж цалин 43 хувийн зөрүүтэй байна. Тиймээс цалинд анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл цалин орлого гэдэг бол хүний бусад эрхээ эдлүүлэх боломж байдаг” гэлээ.
- Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү