Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ийн гишүүн Л.Энх-Амгалан өөрийн тойрогтоо...
2014.11.24
Л.Энх-Амгалан гишүүн тэтгэвэр тэтгэмж нэмэх тал дээр анхаарна
Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ийн гишүүн Л.Энх-Амгалан өөрийн тойрогтоо болж өгвөл очиж ахмадтайгаа уулзаж санаа бодлыг нь сонсдог уламжлалтай.
Тэрбээр саяхан Хөвсгөл аймагт очиж ахмадтай уулзаж тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар маш олон даалгавар ахмадаасаа хүлээн аваад ирсэн байна.
Тэрбээр тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар өөрийн фэйсбүүк хуудас дээрээ ингэж бичжээ. “Өнгөрсөн хавар ахмадуудынхаа тэтгэврийг чимээгүй нэмнэ гэж байгаад хорихон мянгаар нэмсэн. Харин 2015 оны төсөв дээр урсгал зардлаас дарга нарын орон тоо, машин тэрэгний хэрэглээг хасч 150 тэрбумыг хэмнээд байгаа.
Энэ мөнгийг ахмадуудынхаа тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зориулах талаар шинэ ерөнхий сайд санаачлагатай ажиллах хэрэгтэй” хэмээн бичжээ.