Г.Баасан: Нийт тэтгэвэр авагчдын 68.5 хувь нь зээлтэй байна
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасанг урьж ирүүлээд байна.
-Ахмад нар хамгийн ухамсартай идэвхитэй хүмүүсийн хувьд өнөөдрийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна. Ахмадтай холбоотой ажил ямар шатанд явж байгаа вэ ?
Ахмад бол хүн болгоны хүрч очдог нас. Нийгмийн уур амьсгал буцаад ахмад руугаа чиглэж байгаад баяртай байна. Бид нар 10 сарын нэгнийг утган. Гэхдээ манай ахмадад зориулсан хууль ямаршуу байгааг мэдээгүй ирсэн байна.
Тийм учраас нийгмийн хамгааллын тухай хуулийг бүх ахмаддаа хүргэх ажлыг өнгөрсөн оноос эхлэн хийж байна. Олон улсаар баталгаажсан ахмадын таван эрхийг шингээсэн хуультай болохоор ажиллаж байгаа. Сарын хугацаанд сайтаар хэлэлцүүлэг явуулах гэж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг мөн эхлүүлсэн.
-Тэтгэвэр авдаг ахмадаас хэдэн хүн зээлтэй байгаа вэ ?
Нийт тэтгэвэр авагчдын 68.5 хувь нь баталгаатай зээлтэй. Ахмадын зээлийн зөвхөн нэг жилийн зээлийн хүүд банкнаас 46.9 тэрбумыг өөрсдөө ашиг болгон авч байна. Бид нар цалингийн зээлийг ч бас хөндөн тавьсан байгаа.
-Та УИХ-ын гишүүдээс хариугаа аваагүй байгаа юу ?
Асуудлаа тавиад энэ 28 ны дотор хариугаа өгнө гэсэн. Харин өнөөдрийн байдлаар гурван банкнаас хариу авчихсан байгаа.
-Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү