Цалин тэтгэврийг 60 хувиар нэмэх боломжтой гэв
2014.10.08

Цалин тэтгэврийг 60 хувиар нэмэх боломжтой гэв

МҮЭХ-оос өнөөдөр цалин тэтгэврийн нэмэгдэл болон барилгын салбарт ажиллагсдад тулгамдаж буй асуудал гэсэн 2 сэдвээр мэдээлэл хийлээ.
Мэдээллийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батцогт тэргүүтэй хүмүүс өгөв.

Барилгын салбарт бие даасан хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулжээ

Тэд “сүүлийн саруудад барилын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнөөс болж, нэлээдгүй осол аваар гарч, олон хүн амь эрсдэж, гэмтэж бэртлээ. Энэхүү асуудал дагуулсан осол аваарыг багасгах гол арга бол мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтаа зөв оновчтой цагаа олж ч явуулах, тухайн компани гаргасан алдаа дутагдлаа дор бүрнээ засах байдаг.

Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллага хийх гэж байгаа шалгалтаа урьдчилан зарлаж явуулдагаас барилгын компаниуд алдаа дутагдлаа нуун дарагдуулах үндэс болж байна” гэв. Иймээс  барилгын салбарт гарч байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөнөөс үүдэлтэй осол аваарыг багасгахын тулд мэргэжлийн хяналтын байгууллага шалгалтаа зарлахгүйгээр хийх ёстой гэлээ.

Ингээд тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар  МҮЭХ-оос  барилын салбарт хяналт явуулах тусгай бие даасан ажлын хэсэг байгуулж байгаагаа дуулгалаа.

Цалин тэтгэврийг 60-аас багагүй хувиар нэмэгдүүлэх боломжтой

Дараагийн асуудал бол цалин тэтгэврийг нэмэх асуудал байв. Тус холбооноос ирэх 2015 оны төсөвт цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх төсвийг суулгаж өгөх шаардлагатай байна. Сангийн сайд 500 тэрбумыг цалин тэтгэвэрт зарцуулах боломжтой мэтээр ярьсан байна. Энэ талаараа манайд албан ёсоор мэдэгдээгүй.

Ер нь цалин, тэтгэврийг 60-аас багагүй хувиар нэмэгдүүлэх боломж бий  гэлээ. Мөн тэдний урьдчилсан тооцоогоор цалин тэтгэврийг дээрх хувиар нэмэхийн тулд дор хаяж 800 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. Энэ мөнгийг бүрдүүлэх áîëîìæ байгааг ч тэд дурьдаж байв.