Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид хандан хэлэлцээр эхлүүлэхийг шаардлаа
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.11.07

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид хандан хэлэлцээр эхлүүлэхийг шаардлаа

МҮЭ-ийн холбооноос явуулсан хэлэлцээрийг цаг хугацаанд хийх тухай шаардсан албан тоотыг бүрэн эхээр нь нийтэллээ.  

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА ТАНАА

Хэлэлцээрийн тухай

           Улс төрийн нөхцөл байдлыг улмаас Засгийн газар огцорсон нь Монгол төрийн ажлын тасралтгүй, залгамж шинж чанартай байх үндсэн үүргийг алдагдуулахгүй байх ёстой. Монгол Улсын Их Хурлаар 2014 оны Улсын төсвийн тодотгол, 2015 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг эхлүүлж, улс орны эдийн засаг, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан бусад асуудлаар хэлэлцээ эхлүүлэх шаардлагатай байна.

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 11, 17 дугаар зүйлийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийн биелэлтийг дүгнэж, шинэ хэлэлцээрийг эхлүүлэх саналыг МҮЭ-ийн холбооноос сарын өмнө хүргүүлж, тодорхой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. 

          Иймд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээр хийх бэлтгэлийг хангаж, цаг алдахгүй хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Танаас хүсье. 

 

 Таныг хүндэтгэсэн, 

 ЕРӨНХИЙЛӨГЧ Х.АМГАЛАНБААТАР