Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Дэлхий дахинаа Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны түүхт 90 жилийн ойтой золгож байна
2014.11.26

Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Монголчууд бид өнөөдөр улс, үндэстнийхээ тусгаар тогтнолын баталгаа болсон Анхдугаар Үндсэн хуулиа баталж,  дэлхий дахинаа Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны түүхт 90 жилийн ойтой золгож байна.

Энэхүү тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан МАХН-аас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд МАХН-ын дэд дарга Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар гишүүд дэмжигчидийн хамт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ өдөр 14:00 цагт  Монгол бөхийн өргөөнд улс аймгийн алдар цолтой 256  хүчит бөхийн барилдаан болно.