Д.Баттулга: Москва хоттой олон салбарт хамтран ажиллана
Улаанбаатар-Москва хот хоорондын хамтын ажиллагаа, ах дүү хотын найрсаг харилцааг улам өргөжүүлэх хэлэлцээрт хотуудын удирдлагууд гарын үсэг зурлаа.
Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд бүх салбарт төсөл хэрэгжүүлэх бөгөөд юун түрүүнд Улаанбаатар хотод нэн тулгамдаж байгаа асуудлыг тодорхой түвшинд шийдэх гарц нээгдэж байгаа юм. Монгол улсын алтан түнш харилцаатай улс бол ОХУ юм.
Тиймдээ ч хоёр хотын харилцаа улсын хэмжээнд олон салбарт өргөжин тэлжээ. Эдгээр ажлын хүрээнд хоёр хотын Ах дүү найрамдлын 50 жилийн ойг 2007 онд Москва хотноо тэмдэглэж байжээ.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Хоёр хот 1957 онд албан ёсоор Ах дүү хотын найрамдал харилцааг тогтоосон байдаг. Бид цаашдаа хот төлөвлөлт, залуучуудын бодлогын, эрүүл мэнд, соёл спорт, байгаль орчин, агаарын бохирдол зэрэг асуудлаар цаашдаа нягт хамтран ажиллах талаар тохиролцлоо” гэж хэлэв