НҮБ-ын Хүүхдийн Сангийн бүс хариуцсан захирал Даниэл Түүлийг хүлээн авч уулзлаа
Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа 11-р сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Ази Номхон далайн бүсийн захирал Даниэл Түүлийг хүлээн авч уулзлаа.
Ноён Даниэль Түүл нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн нийт 28 орныг хамран ажилладаг НҮБ-ын Хүүхдийн сангийн 14 оффисын бүсийн болон дэлхийн хэмжээний үйл ажиллагааг хариуцан удирддаг.
Тэрээр НҮБ-ын Хүүхдийн санд 15 жил ажиллаж байгаа бөгөөд онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, өрхийн хоол хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ихээхэн туршлагатай хүн юм.
Хүүхдийн төлөө үндэсний газарт ирсэн нь НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газрын байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, ирэх онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг ярилцах зорилготой байв.
Мөн түүнчлэн Хүүхдийн тусламжийн 108 утастай танилцаж, уг утас нь хүүхэд хамгааллын салбарт онцгой ач холбогдолтой болохыг дурьдаад цаашид энэ чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв