Хөдөлгөөнт холбоог хөгжүүлэгч залуу эрдэмтэн
"Хүрэл тогоот-2014" эрдэм шинжилгээний хурал
2014.11.03

Хөдөлгөөнт холбоог хөгжүүлэгч залуу эрдэмтэн

Энэ удаагийн зочин маань Г.Хишигжаргал гэдэг эрдэмтэн бүсгүй. Залуу эрдэмтдийн дунд жил бүр зохиогддог “Хүрэл тогоот" эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл нь тэргүүн байрт шалгарсан юм. “Хүрэл тогоот”-д монгол судлаачдаас гадна Америк, Франц, Солонгос, Хятад, Оросын эрдэмтэд бүтээлээ сойсон билээ

Г.Хишигжаргалын төрсөн газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн хот. Нийслэлийн 14 дүгээр сургуулийн төгсөгч. ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийг Радио холбооны инженер мэргэжлээр дүүргэжээ. Олон улсын хэллэгээр бол хөдөлгөөнт холбооны инженер аж. Сургуульдаа магистр хамгаалсан.

Удахгүй Солонгост докторын зэрэг хамгаална. Солонгост докторынхоо судалгааны ажлыг хийж байгаад Монголдоо ирсэн. Одоо төгссөн сургуульдаа ахлах багшаар ажилладаг. 2008-2013 онд БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Электроник ба цахилгаан холбооны судалгааны институтэд судлаач оюутнаар ажиллаж байжээ.

Түүний “Хүрэл тогоот"-д тавьсан илтгэл нь “Сүлжээний түвшний программ ашиглан хөдөлгөөнт IРТ\/-ийн МВS загварыг хөгжүүлэх” гэсэн сэдэвтэй. Энгийнээр бол интернэт ашигладаг хөдөлгөөнт хэрэглэгчид Телевизийн нэвтрүүлгийг өндөр чанартайгаар хүлээж авах боломжтойг баталж чаджээ. Хөдөлгөөнт хэрэгсэл гэдэгт нь мэдээж гар утас, ipad зэрэг интернэтэд холбогдож болох юу ч орно.

Бариад явдаг, суурин байдаггүй хэрэгсэл гээд ойлгочихож болно. Түүний санал болгоод буй шийдэл хэрэгжвэл гар утаснаасаа хөдөө, гадаа хаанаас ч телевизийн нэвтрүүлгийг өндөр чанартайгаар үзэж сонирхох боломжтой гэнэ. Ийм боломжоор хангагдах суурь нь манайд бүрдчихэж. Тэр нь мобайл IРТ\/. Мобайл IРТ\/ хэрэглэгчид телевизийг өндөр чанартай үзэж байгаа. “Юнивишн”, “Скай медиа”-гийн хэрэглэгчдийг хэлээд байна л даа.

Үүн дээр суурилаад хөдөлгөөнт мобайл IРТ\/-г хөгжүүлэх бололцоотойг олж харсан гэдэг утгаараа түүний судалгааны ажил Монголд үнэ цэнэтэй санаачилга. Тийм ч учраас “Хүрэл тогоот’’-ын технологи, суурь судалгааны салбар хуралдааны шилдэг илтгэлээр шалгарсан байх. Гар утсан дээр тусгай апликэйшн суулгаад л өндөр чанартайгаар телевиз үзэх боломж бүрдэх бололтой. Мэдээж апликэйшнийг нь хөгжүүлэх ажил бий. Тэр боломжийг нь Г.Хишигжаргал судалж байгаа аж.

Тэрээр “Дэлхийд өрсөлдөх төхөөрөмж хийнэ гэдэг манай орны хувьд амар биш. Харин түүнд ашиглагдах программ хангамжийг өөрийн улс орны онцлогт тохируулан хөгжүүлэх улмаар дэлхийд өрсөлдөнө гэдэг өөр. Т иймээс хөдөлгөөнт IРТ\/-г виртуал болон бодит орчинд судлах, турших, түүнд шаардлагатай модулиудыг хөгЖүүлэх нь миний судалгааны ажлын зорилго. Хүмүүс өдөр тутмын мэдээ мэдээллээ хэвлэл, интернэтээс гадна сүүлийн үеийн шинэ технологиуд болох IРТ\/, вэб телевиз, хөдөлгөөнт телевиз ашиглан олж авдаг болсон.

Хөдөлгөөнт хэрэглэгчдийн тоо эрс өсөж байгаа учраас ойрын ирээдүйд монголчууд IРТ\/ төхөөрөмжүүдийг солихыг хүсч таарна. Ийм сонирхол хэрэгцээ байсан учраас Mobile IРТ\/ буюу хөдөлгөөнт IРТ\/ гарч ирсэн. Хөдөлгөөнт OРТ\/-ийн хэрэглэгчид нь интернэтээр утсаар ярих, вэб дээр видео, телевизийн программ үзэхээс гадна аll-in-опе төхөөрөмж дээр төрөл бүрийн интерактив үйлчилгээнүүдийг гар утас, зөөврийн компьютер гэх мэт хөдөлгөөнт хэрэгсэл ашиглан өндөр чанартайгаар хаанаас ч хэдийд ч хүлээн авах боломжтой.

Миний хувьд хөдөлгөөнт IРТ\/- ийн хөгжүүлэх судалгааны ажлуудын хүрээнд сүлжээний түвшний программ хангамжинд МВS системийн модулийг оруулснаар хөдөлгөөнт IРТ\/-г турших, судлах боломжтой болж байгаа юм. Ач холбогдол нь гэвэл энэ л дээ” хэмээн ярилаа.

Г.Хишигжаргалын докторын судалгааны ажил “Утасгүй мэдрэгч сүлжээ ашигласан хурдны галт тэрэгний хяналтын системийг загварчлах” гэсэн сэдэвтэй. Солонгос, Япон, Хятад зэрэг хурдан галт тэрэгтэй орнуудын хувьд хэрэгцээтэй сэдэв юм билээ. Нэг цагт 250-380 км хурдалдаг хурдан галт тэргэнд замын эвдрэл ч юм уу ямар нэг саадыг мэдрэх төхөөрөмж мэдээж бий. Тийм төхөөрөмжийг Солонгост гэхэд зам дээр нь суурилуулсан байдаг гэнэ.

Харин Г.Хишигжаргал хурдан галт тэргэнд хамаатай ямар нэг эрсдлийг утасгүй сүлжээ ашиглан илрүүлэх боломжийг  судалж байгаа аж. Утасгүй сүлжээ ашиглаад аюулыг мэдэрдэг болчихвол хэр ач холбогдолтойг дурдах нь илүүц биз ээ. Түүний зорилго дэлхийн түвшний судалгаа хийж, Монголынхоо нэрийг гаргах гэсэн.