“Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгэээний бага хурал маргааш эхэлнэ
Монголын Залуу эрдэмтдийн холбооноос санаачлан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран “Хүрэлтогоот-Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, шинэ үеийн эрдэмтдийг бэлтгэж тэдгээрийг дэмжих, тухайн салбарын судлаачид эрдмийн ажлын үр дүнгийн мэдээллээ харилцан солилцох, танилцах, улмаар цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, нөгөө талаас шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулахад оршиж байгаа аж.
Энэ удаагийн “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэлээр хуваарийн дагуу явагдана.
• Нийгэм-Хүмүүнлэг -2014 оны 10 сарын 17
• Геологи, газар зүй - 2014 оны 10 сарын 18
• Байгалийн ухаан - 2014 оны 10 сарын 24
• Техник технологи-2014 оны 10 сарын 25
• Биологи, Хөдөө аж ахуй-2014 оны 10 сарын 31
• Анагаах ухаан-2014 оны 11 сарын 1 - нд тус тус болно
Жил бүр 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хуран чуулдаг энэхүү залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээнийбага хуралд шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон холбогдох яамдуудын төлөөлөл уригдан оролцдох юм.
“Хүрэлтогоот-2014” хуралд салбар холбоо тус бүрээс эхний шатанд шалгарсан нийт 100 гаруй илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт БШУ-ны Сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны грантыг хурлын шүүгчдийн шийдвэрийг үндэслэн олгодог байна.
Залуу судлаачид БШУ-ны сайдын нэрэмжит судалгааны грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашиглах боломжтой юм.