БШУ-ны Сайдын нэрэмжит “МОН РОБОТ- 2014” IV тэмцээний удирдамж
Монгол-Солонгосын хамтарсан “МОН РОБОТ-2014” тэмцээнийг “Nature’s fury” сэдвийн хүрээнд зохион байгуулнa.
- 1. ЕРӨНХИЙ
Зорилго:
БШУ-Сайдын нэрэмжит Монгол-Солонгосын хамтарсан “МОН РОБОТ-2014” тэмцээнийг “Nature’s fury” сэдвийн хүрээнд зохион байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, технологийн дэвшилтэй танилцах, шинэ найз нөхөдтэй болж зуны амралтыг сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэх.
Оролцогчид:
- Улаанбаатар хотын ЕБС-ийн 6 – 10 дугаар ангийн сурагчид
- Орон нутгийн ЕБС-ийн 6 – 10 дугаар ангийн сурагчид
- БШУЯ-ны харьяа олон улсын лаборатори сургуулиудын сурагчид
- Солонгосын ахлах сургуулийн сурагчид
- Үндэсний лабораотри сургуулиудын сурагчид
Зохион байгуулагч:
- Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх ухаан технологийн сан
- БШУЯ-ны харьяа олон улсын “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулиуд
- Монголын Роботын боловсролын нийгэмлэг
- БНСУ-ын роботын нийгэмлэг
Ивээн тэтгэгч байгууллагууд:
Ерөнхий ивээн тэтгэгч:
- БШУЯам
- MCS
- Оюун Ухааны музей
Мэдээллийн ивээн тэтгэгч:
- МҮОНТВ
- Шуурхай суваг танин мэдэхүйн ТВ
- Боловсрол ТВ
- Монгол HD ТВ
- 1. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
- Бүртгэл:
БШУЯ-ны харьяа “ШИНЭ ЭХЛЭЛ” олон улсын лаборатори сургууль дээр 2014 оны 7-р сарын 20-ныг дуустал ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ:1% хувь цээж зураг, хувийн хэрэгтэй ирэх шаардлагатай. Орон нутгийн сурагчид Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 7-р сарын 25-наас 8-р сарын 1-ний ээлжинд амрах эрхийн бичиг авна.
- Хэзээ: 2014 оны 07-р сарын 24-26 ны өдрүүдэд болно.
- Хаана:Улаанбаатар хот, Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ төвд
- Тэмцээн явагдах журам:
- Тэмцээнд бүртгүүлсэн сурагчид 4 хүний бүрэлдэхүүнтэй 40 баг болон оролцоно.
- Тэмцээн зохион байгуулах багийн зүгээс тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн сурагчидаас дараах зарчмаар багийг бүрдүүлэнэ. Үүнд: Солонгос сурагч-1, Олон улсын лаборатори сургуулийн сурагч-1, нийслэлийн ЕБС-аас-1, орон нутгийн сургуулиас-1
- Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ. Эхний 2 өдөр нь сургалт, сүүлийн өдөр өгөгдсөн даалгаврыг биелүүлж оноо авч уралдана.
- Тэмцээний шүүлт:
- Тэмцээнд 9 шүүгч байна. Үүнд: Ерөнхий шүүгч 1, ширээний шүүгч 8.
- Шүүгчдэд урьдчилан сургалт явуулна.
- Ширээний шүүгч нар оролцогч багын оноог тухай бүрд нь гаргана.
- Ерөнхий шүүгч тухайн багын оноог нягтлан операторт өгнө.
- Оператор багын оноог тусгай програм ашиглаж олон нийтэд харуулна.
- Шагнал урамшуулал:
Тэмцээнд дараах байдлаар байр эзлүүлж шагнана:
Тэргүүн байр: 1 баг - БШУЯ-ны сайдын нэрэмжит шагнал, батламж
Дэд байр: 1 баг - Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал, батламж
Гутгаар байр: 1 баг - Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал, батламж
Тусгай байр: 2 баг–Зохион байгуулагч болон ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал, батламж