У.Эрдэнэболд: Бидний судалгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт үр ашгаа өгнө
Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот- 2014” Техник, технологийн салбарын “Инноваци, хэрэглээ" эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС-ийн инженерчлэлийн тэнхимийн багш У.Эрдэнэболд, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн цувилтын технологич инженер Э.Мэргэнбаатар нарын “Гөлгөр ган туйван цувих булны калибрыг оновчтой боловсруулах зарим боломжийн судалгаа” сэдэвт илтгэл тэргүүн байр эзэлж, “Гранд” шагналын эзэн болжээ. Дөрвөн сая төгрөгийн шагналын сан бүхий тус шагналыг хүртсэн залуу эрдэмтэн У.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Та өөрсдийн судалгааны ажлын онцлогоос сонирхуулаач?
Монгол Улсад уул уурхай, хүдэр боловсруулалт, барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдон ган бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдэж байна л даа. Гангийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлага ч байна. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь өнөөгийн үйлдвэрлэлийнхээ төслийн хүчин чадлыг өсгөх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг ган бөмбөлгийн үйлдвэрлэлээр тодорхойлж өнөөдөр өөрийн үйлдвэрийн цувих цехийн өргөтгөл, шинэчлэлийн томоохон төсөлт ажлыг эхлүүлсэн.
Ган цувих технологийн горим нь булны оновчтой калибрын боловсруулалтаас шалтгаалдаг. Үйлдвэрлэлд нэвтэрсэн 080 мм, Р40 мм- ийн гөлгөр ган туйван цувих булны калибрын системд шинжилгээ хийж оновчтой системийг боловсруулан шинээр суурилуулах цувих машинд суулгах, Э65 мм- ийн гөлгөр ган туйван гарган авах калибрын системийг боловсруулах ажлын үр дүнг бид илтгэлдээ тусгасан. “Дар- хан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн үйлдвэрлэлийн хөгжлийн хэтийн төлөвийн хүрээнд Цувих цехийн технологи шугамын өргөтгөл буюу ган бөмбөлөг үйлдвэрлэх технологи шугамыг байгуулах ажпын нэг хэсэг ган бөмбөлгийн бэлдэц үйлдвэрлэх технологийн талаар хийгдсэн судалгаа л даа.
Судалгааны ажлын үр дүнд 40 мм, 80 мм-ийн голчтой ган туйван цувих технологийг одоо ашиглаж буй технологиос үр дүнтэй байхаар тооцоо, судалгааг боловсруулсан. Мөн 65 мм-ийн голчтой ган туйван үйлдвэрлэх оновчтой калибрын системийг тогтоож үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж байна.
-Судалгааны илтгэл чинь хамгийн гол нь үйлдвэрт шууд хэрэгжих боломжтой юм байна гэж ойлгож болох уу?
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг үйлдвэрлэх төслийн ажлаар цувих цехийн технологи шугамын шинэчлэлийг хийх болсон. Өөрийн хөрөнгө санхүүжилтээр шинэ эхлэн боловсруулах цувих машиныг 2013 онд худалдан авсан ба бусад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зардлыг Засгийн газраас санхүүжүүлэх шийдвэр гарсан.
Цехийн талбайн төлөвлөлтөөр шугамыг үндсэн техиологи шугамын зэрэгцээ байхаар боловсруулсан байдаг. Тус үйлдвэрийн шинээр худалдан авсан эхлэн боловсруулах цувих машины цувих бул, одоо ашиглаж байгаа цувих суурь машины булны систем хоёр тоног төхөөрөмжүүдийн хийц хэмжээ, техник үзүүлэлтийн зөрүүтэй байгаа учраас ашиглах боломжгүй байгаа.
-Хамгийн гол үр ашиг нь юу байна?
Цувих технологийн горим тогтоож шинэ нэр төрлийн D65 мм-ийн ган туйван үйлдвэрлэхэд л судалгааны ажил чиглэгдсэн. 2005 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр 40 мм, 80 мм-ийн голчтой ган туйван цувих технологийг боловсруулан ШБОС-ийн патент авч, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг хоёроор нэмжчадсан байдаг.
Энэхүү технологийг шинээр худалдан авсан эхлэн боловсруулах цувих машинд буулгах боломжгүй учир шинэ цувих суурь машинд булны калибрыг шинээр төсөллөх шаардлагатай юм. Цувих булны оновчтой калибр боловсруулах загварыг Төмөрлөгийн үйлдвэрийн мэргэжлийн дадлага, туршлагатай ган цувигчид, инженерүүдээс бүрдсэн багтай хамтран боловсруулсан л даа.
Шинжээчдийн багийн дүгнэлт 80 мм-ийн голчтой ган туйван цувихад таван оролт, 40 мм-ийн голчтой ган туйван цувихад есөн оролт, 65 мм-ийн голчтой ган туйван цувихад долоон оролтын тоо бүхий калибрын систем байна гэж үзсэн. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн цувих суурь машин жижиг сортын суурь машины төрөлд харьяалагддаг.
Ийм жижиг сортын суурь машинаар энгийн хэлбэрт цувимал болон төмөр утас, бага хэмжээстэй өнцөгт ган үйлдвэрлэдэг. Одоо ашиглагдаж байгаа оролтын тоо тав байгаа нь цувих үеийн шахалт үр дүнгүй явагдаж байна гэж үзэн оролтын тоог гурав болгон багасгаж тооцооллыг хийж гүйцэтгэсэн.
-Ган туйван үйлдвэрлэх бүтээмжийн хувь та нарын судалгаагаар нэмэгдэхүү ?
Цувих суурь машины ажлын хугацааг тооцож үзэн харьцуулахад 80 мм-ийн ган туйван гарган авах одоо ашиглагдаж байгаа булны калибржуулалтын бүтээмжээс бидний төслийн булны калибржуулалтын бүтээмж 39.6 хувиар өндөр байна. Энэ нь цахилгаан зарцуулалт, тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг бараг дөчин хувиар бууруулна гэсэн үг. 65 мм-ийн ган туйван үйлдвэрлэх цувих булны калибрын системийг 80 мм-ийн ган туйван цувих калибрын системийн үргэлжлэл байхаар тодорхойлсон нь оновчтой боллоо.
Цувих суурь машины бүтээмж Э80 мм хуучин калибрын системээр бол нэг цагт 71.6 тонн бүтээгдэхүүн гаргаж байсан бол шинэ системээр нэг цагт 118.6 тоннын бүтээмжтэй байх юм. Цахилгаан зарцуулалт нэг тоннд 81 квт байсан бол бидний төслийн системээр нэг тоннд 61 квт болж, ган туйвангийн өөрийн өртөг 935 мянган төгрөгөөс тонн тутамд тав хүртэл хувиар буурах боломжтой болж байгаа.