Асуултын хариултыг бичлэгээс үзнэ үү
2014.10.24

Ж.Эрдэнэбат : 2017, 2018 онуудад төлөх том өрүүдийг төлөх боломж байна уу?

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Энэ үеэр Ж.Эрдэнэбат гишүүн "Өнөөдрийн Мөнгөний бодлогоороо бид эдийн засгийг хөгжүүлнэ, сайжруулна гээд их сайхан сайхан үгтэй баримт бичиг гаргах нь л дээ. Энэ гаргаж байгаа бичиг маань биеллээ олоод 2017 оны 4 сард төлөх Хөгжлийн банкны 580 сая доллар, 2018 оны 1 сард төлөх Чингис бондын 580 сая доллар гэх мэтчилэн олон төлбөрүүд төлнө. Энэ төлбөрүүдийг Монгол улс эдийн засгийн өсөлтөөрөө, Монгол банк өөрийн хуримтлалаараа төлөх боломж бий юу?" гэв.