Ж.Энхбаяр: Ирээдүйн 20 жилийн хөгжлөө зөв харж чадвал их хурлын гол амжилт
УИХ-ын гишүүн Ж.Энхба яртай ярилцлаа.
-МАХН-ын XXVI их хурлаас чухам юуг илүүтэй хүсэн хүлээж байгаа талаар яриагаа эхэлье?
-Хамгийн гол, хүсэнхүлээж байгаа ур дун ньнамын дотоод асуудалдбус улстөрийн намын голүүрэг болсон нийгмээдагуулах, манлайлахадоршиж байгаа юм. МАХНтөрийн эрхийг тасралтгүйавч яваа намын хувьдирээдүйгээ тодорхойлж,томъёолох ёстой.Ирээдүйгээ зөв харахын тулд өнгөрснийг зөв дүгнээсэй, Нийгэм, эдийн засгийн хөгжлийг бүх үзүүлэлт, салбар бүрээр нь тодорхойлох ёстой, Зарим эдийн засгийн үзүүлэлтээс харахад өнөөдөр бид 1990 оны төвшинд ч хүрээгүй байна, Шинжлэх ухааны салбарт гэхэд л ухарсан зүйлүүд бий шүү дээ. Ингэж ирээдүйн 20 жилийн хөгжлөө зөв харж чадвал энэ их хурлын хамгийн гол амжилт болно. Хоёрдугаарт, мэдээж амьд оршин тогтнож байгаа улстөрийн хүчний хувьд улстөрийн намын амин сүнс болсон үзэл баримтлалын асуудлаа эргэн харж чадвал амжилт юм.
-Тэгвэл өнгөрсөн 20 жилийн хамгийн том ололт таныхаар юу вэ?
-Бид нийгмийн сэтгэлгээний хувьдшилжилт хийж чадсан. Бидний аливааг харах өнцөг, өнгө өөрчлөгдсөн. Монгол ардчилсан орон болж чадсан. Монголчууд яагаад ч дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй, Ард түмэн өмчтэй, зорилготой, боловсролтой болсон .
-Харин алдсан нь юу байв?
-Цаг их алдсан. Дэндүү гэмээр дэмий, хэт улстөржилт. Хийрхэл ихэдсэн он жилүүд байсан,
-Сургамж авч чадсан болов уу?
-Чадсан байх. Найдаж л байна. Урьд нь бие биеэ доромжилж, муухай үг хэлж чадсан нь сайн улстөрч гэгддэг байлаа. Энэ удаагийн парламентын өнгө арай өөр гэж би хардаг шүү. Ажил хэрэгч талдаа гэх үү дээ, Бид хийрхлээс ангид яваа. Гэхдээ л нийгмийн цаг хугацааны алдагдал их байна.
-Улстөрийн намын хувьд үзэл баримтлалаа эргэн харах зайлшгүй шаардлагыг Та юу гэж үзэж байна?
-Үзэл баримтлал гэдэг зүйлийг аль хүн зохиогоод өгчихдөг зүйл биш. Нийгэмд тавигдаж буй шаардлагаас л улстөрийн намын үзэлбаримтлал байнга шинэчлэгдэн сайжирч байдаг. Ийм шаардлагаманай намын өмнө бийболчихсон. Өнөөдөр 10 хүний долоо нь 1990 ондсонгосон шинэ нийгмээхүлээн зөвшөөрч, дасанзохицож байна. Өнөөдөр Монгол орон хүний эрх,эрх чөлөөг дээдэлсэн, ардчиллын зарчмаартөрийн эрх барих дээд байгууллагаа олон нийт нь шууд төлөөллөөр дамжуулан сонгодог, томилдог болж чадсан, Эдийн засгийн нээлттэй бодлоготой, хувь хүний бие даан өсөх, дэвших бололцоог бүхий л талаар нээсэн. Үндсэндээ Монгол Улс ардчилсан орон. Үүнийг хүн ам 100 хувь хүлээн зөвшөөрч, 70 хувь нь энэ нийгэмдээ дасан зохицож чадсаныг дахин онцолъё. Энэ бол амьдралын статистик тоон үзүүлэлт. Гэхдээ үлдсэн 30 хувь нь ядуу амьдарч байна. Үүнийг нийгэмдээ дасаж чадахгүй байгаагын илрэл гэж хэлж болно.Тэгэхээр намын ирээдүйн зорилт энэ 30 хувийг яаждунд төвшинд аваачих вэ гэдэгт л чиглэх учиртай.Хүн амын 30 хувь нь ядуубайгаа нь Монголыннийгэмд зүүний бодлого буюу төрөөс тэтгэвэр,тэтгэмж гэхчлэн нийгмийн халамжийн үйл ажиллагаа явуулах шаардлага бийг харуулж байгаа юм, Төрийн эрхэнд зүүний нам байх шаардлагатайг хэлж байна. Манай намын гол бодлого бол зүүнийх, Тэр тусмаа МАХН зүүн төвийн үзэл нам гэгддэг, Төвийн хэмээн тодотгосон нь төр тодорхой хэмжээгээр оролцох тухай ойлголт шүү дээ. Ингэхдээ хамгийн эрхэм дээд үзэл санаа болсон эх орны тусгаар тогтмол, үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх тухай үзэл санаагаар намын үзэл баримтлал баяжин тодотгох юм.
-Гэхдээ ардчиллыгулстөрийн намуудөмчлөх гэж оролдох нь их шүү дээ?
-1990 онд манай намын ахмадууд хүчээр биш зөв зохицуулалтаар улстөрийн эрх мэдлийг ганц намын эрх мэдлээс зөв шилжүүлсэн, Өнгөрсөн хугацаанд Монголын нийгэмд өрнөсөн шилжилт бүрийн ард тусгаар тогтнол гэдэг нэг л том эрх ашиг байсан. Тухайн үед жагсаж байсан арван залуугийн асуудал огтхон ч биш. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Богд хаанаасаа адис аваад харц ард, лам хуварга бүгд оролцсон. Ардын хувьсгалын үед гэхэд л Монгол Ардын намын нэрийг Д. Бодоо өгч, Богд шүншиглэсэн байдаг. 1990 оны хөдөлгөөнийг нарийн яривал зохион байгуулалтын хувьд МАХН-ынхүмүүо л хийсэн. Оросооссалах юмаа л тухайн үедхийсэн байгаа юм.Монголчуудын түүхэнбололцоо энэ л байсан.Түүнийгээ ч зөв хийсэн.Тэр нийгмийн хандлагыг дагуулаад монголчууд зөвхөдөлж чадсан, Монголчууд хожсон. Социализмаас хожиж гарсан, Үүнийцаана тусгаар тогтнолынүнэ цэнэ л агуулагдажбайсан. Өнөөдөр бидтусгаар тогтносон ах орныөргөн уудам газар нутаг,эрдэс баялгийг эзэмшээдсууж байна. Энэ бөлтусгаар тогтнолын үнэцэнэ. Тусгаар тогтнолын төлөө золиос хийсэн,Хийхээс ч аргагүй түүхэннөхцөл байсан юм, Гадны шахалтаар гадаад үзэлбаримтлал авсан.Хятадын өвөрт буцаж орох уу, Оросыг дагаад тусгаар тогтнох уу гэсэн л үзэл суртлын тулгалтад орсон үе шүү дээ. Үүний золиосонд олон мянган хүнээ хэлмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрсөн, Хамгийн түрүүнд Монгол Ардын Нам хэлмэгдсэн. Намын удирдах бүрэлдэхүүний 90 хувь нь буудуулсан байдаг.
-Үндэсний ардчилсан үзэл санааг тодотгож буйн ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?
-"Үндэсний” гэсэн тодотголын тухайд хэлье.Өнөөдөр дэлхий ертөнцМонголыг хүлээн зөвшөөрч байна. Хамгийнсүүлд гэхэд л дэлхийнкапиталын ертөнц Монголын эдийн засгийг хүлээн зөвшөөрлөө, МОНРОЛЫН компанийн хувьцаа хоёр хоногийн дотор 700 сая ам.доллар борлогдсон. Тавантолгойн орд газрыгашиглаж эхлэхээс өмнөМонголын хувийн компанийнхөрөнгө тэгж үнэлэгдэж байнашүү дээ. Энэ нь Монголыггадаад ертөнцөд сурталчилж,"Монголын" гэсэн загвар үнэцэнэ тогтоож байгаа хэрэг. Одооэнэ тал дээр ямар ч улстөрчхудлаа ярьж, аргалж чадахгүй.200 сая тонн баталгаат нөөцтэйУхаа худагийн 20 хувь нь 700 саяам.доллар хүрлээ. Тэгвэл 4-5тэрбум тонн нөөцтэйТавантолгойн үнэ цэнэ хэд хүрэх вэ. Гэтэл хувь хүний буюу монгол хүний үнэлэмж, чадавхи, эрүүл мэнд, боловсрол гээд л хоцорчихож. Энд л үндэсний язгуур эрх ашиг буюу монгол хүнийг өөд нь татсан бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Дэлхий ертөнцийг хэт дагаад глобал асуудал яриад байвал бид хохирно. Телевизийн 10 суваг солиход наймаар нь солонгос олон ангит кино гарч байгаа нь системтэй угаалт. Жаахан хүүхэд ишиг харчихаад гөлөг гэж нэрлээд зогсч байгаатай би таарсан. Тэгэхээр аль ч талаасаа үндэсний язгуур эрх ашиг болсон бидний бие даан амьдрах чадвар, Монголоороо байх шаардлага бий болж байна. Монгол хүнийг хөгжүүлье, боловсролтой байлгая, эрүүл байлгая, тэд давуу байлгах зүйлийг хийхийн тулд төрийн эрх барих нам бодлогоо өөрчилж байгаа юм. Харин "ардчилсан" гэсэн тодотголын тухайд мэдээж ардчиллын зарчим яригдаж байгаа хэрэг. Ардчиллаас ухрахгүй гэсэн үг. Өнөөдрийн хүрсэн ардчиллын амжилтаас буцахгүй гэдгээ МАХН тунхаглаж байгаа юм. Өргөн дэлгэр газар нутагтай, цөөн үндэстэн бүхий, дэлхийн олон том ашиг сонирхлын дунд бие дааж хүчтэй гарах ёстой гэдгийг л томъёолж байна. Үүнийн намын дотоод асуудал,хоёр намын мэтгэлцээн гэхээс илүүтэй гадна талд айхтар анзаарч байгаа. Монголын эрх барьж буй том нам нь бодлогодоо “Үндэсний” гэдэг үг оруулж ирлээ, ардчиллаа баталлаа тэр нам нь нэрэн дэх "хувьсгалт” гэдэг өөрчиллөө хэмээн анхаарч байгаа.-Үндэсний ардчилсан үзэл санаагаар үзэл баримтлалаа тодотгон баяжуулснаар үзэл баримтлалын xувьд барууны нам болох нь хэмээн шүүмжлэлтэй хандах нэг хэсэг байна шүү дээ? -Асуудлаа ойлгоогүй хүний яриа. Тухайн үед жаахан ярья гэсэн санаа л гарсан юм шиг байгаа юм. Тэрийг дүгнээд байх хэрэггүй. Ярианы сэдэв биш. МАХН зүүний нам байна, байгаагаараа л байна гэсэн үг шүү дээ.
-МАХН Монгол Ардын Нам гэсэн уугуул нэрээ сэргээх нь зөв үү?
-Уугуул нэрээ сэргээхийг бүрэн дэмжиж байгаа. Нэрнээсээ "хувьсгал” гэдэг үгийг авах нь нийгэмд өгч буй том мессэж. Монголчууд аа бид ардчилсан орон болсон шүү , энэ нийгэмдээ дасан зохицож амьдрах ёстой гэдгийг л хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын нийгэмд хувьсгал хийх шаардлагагүй гэдгийг л хэлж байгаа хэрэг. Одоо тогтвортой хөгжлийн үе бидэнд хэрэгтэй. Тиймээс ч нам хөгжлийн бодлогоо тодорхойлж байна.
-Гэхдээ брэнд болсон нэрээ өөрчлөх нь цаг хугацааны хувьдэрсдэлтэй алхам гэж нэгталаас тайлбарлах хүнбишгүй байна?
-Сонгуулийн эрсдэл гэдгээс тэр тусмаа залуучууд айж болохгүй. Улс орны олонхийн эрх ашгийг хүлээсэн нам улс орныхоо өмнө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн ялагдал сонин биш. "Хувьсгалт" гэдэг үгийг авах нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг гүнзгий бодох хэрэгтэй. Монгол хүнийг эн тэргүүнд тавих гэсэн том эрх ашиг байна. Тэрийг л эрх барьж буй нам нь гаргаж ирж буй хэрэг. Үүний эсрэг үгүй гэж хэлэх хүн байгаа бол жинхэнэ ард түмний эрх ашгийн эсрэг зүйл.
-Залуу хүний хувьдэцэст нь асуухад МАХНзалуусаа хэр дэмждэгвэ. Намынхаа дотоодардчиллыг хэрхэнүнэлэх вэ?
-Залуусаа хамгийн их дэмждэг нам. МАХН шиг олон залуу УИХ-ын гишүүн, сайдтай, залуучуудын байгууллага нь улс орны хэмжээнд ажиллаж чаддаг, тэдний төлөө бодлого боловсруулж чаддаг газар хаана байгаа юм. АН-ын ахмадууд МАХН-ын залуучууд гэж ярьж байна. АН ганц Х.Тэмүүжингээ ҮЗХ-ноосоо шахаад гаргачихлаа шүү дээ. Гэтэл Х.Тэмүүжин шиг залуус АН-д ховор. Бүх зүйлийг ярс хийтэл rap өргөн шийддэгийг нь ингэж шүүмжлэх нь бий. Маш сайн бэлдсэн, төлөвлөсөн, ажил олонхийн дэмжлэгийг шууд хүлээдэг. Дутуу боловсруулсан ажил дандаа л маргаан үүсгэдэг. Манайхны хамгийн сайн хийж чаддаг зүйл бол итгэл үнэмшил, сахилга баттай, нөгөө талаас бичиг цаас боловсруулалтын хувьд өндөр мэргэшсэн байдал. Олон жил Монголын төрийг авч явсан намын маш сайн чаддаг зүйл энэ байхаас яахав.