Зигмунд гуай хэлсэн бол үнэн л дээ
100 чухал сэдэв –Ёс зүй нэвтрүүлгээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл , УИХ-ын гишүүн Баярцогт, Ганбаатар, Хүрэлсүх, МУ-ын гавьяат тамирчин Дагвадорж зэрэг хүмүүс оролцлоо.
Нэвтрүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлэхдээ “25 жилийн дотор хэдхэн хүний амьдрал сайжирсан. Би өөрийгөө тийм ёс суртахуунтай гэж яриагүй. Монгол улс гурван сая хүрэхгүй хүн амтай, 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 50-60 сая толгой малтай.
Үүн дээр газрын доорх баялаг бүгд байна. Мөн шашин хоорондын маргаан байхгүй. Дээр нь бидэнд маш том зүйл бий. Энэ нь агуу түүхтэй улс. Газар доорх баялгийг л улс төрчид лиценз гэдэг нэрээр авчихдаг. Өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээсэн бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Монгол улс энэ 25 жилийн хугацаанд тэр чигтээ өрийн сүлжээнд орсон. Хувь хүнээс эхлээд улс хүртэл тэр чигтээ өрөнд баригдчихсан.
Хариуцлагыг улс төрийн намууд , гишүүд хүлээх ёстой. Намын дарга нар иргэдээс уучлалт гуйх ёстой. Бид нар бодлогогүй учраас энэ улсыг ингэж элгээр нь хэвтүүлчихлээ гэж. Уучлал гуйсны дараа монголчууд уучилж магадгүй. Ингэсний дараа бид бодлогоо их хурлаараа батлаад ямар ч Засгийн үед энэ л бодлогыг хэрэгжүүлнэ гээд тодорхой болгох ёстой” гэв.