Ц.Даваасүрэн: Төсвийн төслөө эргүүлэн татахгүйгээр өөрчилж болно
Засгийн газар танхимдаа сэлгээ хийснээр 13 яам. 11 тохируулагч агентлаг. 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар болоод буй. Гэтэл Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт 2015 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэхүү төсөв нь Шинэчлэлийн Засгийн газар 16 яам, 19 сайдтай байх үеийнхээр төсөөлөгдөж, өргөн мэдүүлсэн төсөл аж. Цаашид өргөн барьсан төсвийн тухай хуулийг хэрхэх талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодруулав.
-Засгийн газрын бүтцийгУИХ-ын нэгдсэн чуулганаар баталчихлаа. Үүнтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн төсвийн төслөө эргүүлэн татах уу. Хэрхэн шийдвэрлэх вэ?
Яамдын бүтцийн өөрчлөлттэйгөөр холбогдуулан төсвийн багцад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарна. Яаж вэ гэдгийг одоогоор шийдвэрлээгүй байна.
Заавал эргүүлэн татахгүйгээр өөрчлөөд явчихаж болно.
-Хуулийн дагуу эргүүлэн татах уу, эсвэл хугацаа бага байгаа учраас тэр дор нь засвар оруулах юм уу?
Заавал эргүүлэн татахгүйгээр өөрчлөөд явчихаж болно.
-Ирэх оны төсвийн төсөл бодит байдалд хэр нийцсэн гэж та үзэж байна?
2015 оны төсвийн төслийг боловсруулж танилцуулахдаа энэ оны буюу өнгөрсөн жилийн өсөлтөөс бууруулсан төвшинд оруулж ирсэн. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр ялангуяа 2010-2013 оны хооронд төсвийн орлогын өсөлтийг 20 хувиар азч байсан. Энэ нь биелэхгүй болохоор тодотгол хийдэг буруу жишиг рүү орж байсан.
Тиймээс энэ удаа төсвийн орлогын өсөлтийг 14 хувиар авсан байгаа. Харьцангуй бодит байдалтай уялдуулсан төсөөлөлтэй орж ирсэн гэсэн үг. Гадаад томилолтын зардлыг Ерөнхийлөгч. түүний Тамгын газар зэрэг тодорхой байгууллагуудаас бусдынхыг нь бууруулахаар шийдсэн байна. Ер нь тодорхой хэмнэлтийн горимд байлгах. бутцийн өөрчлөлтүүдийг хийх гэсэн УИХ-ын тогтоол шийдвэрүүд бий. Энэ хүрээнд хэлэлцүүлгийн явцад авч үзнэ.
Төсвийн төслийг 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төвшинд боловсруулсан байгаа. Тухайлбал. орлого нь гэхэд төсвийн хүрээний мэдэгдлээр тогтоож өгсен доод шалгуураас 40 тэрбумаар бага Төсвийн зарлага бол 7.6 их наяд. алдагдал нь 480 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барьж байгаа. Иймэрхүү төсвийн төслийг ергөн барьсан.
Оюутолгой" гэхэд ирэх жил 3.4 их наядын борлуулалт хийнэ.
Орлого тал дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн байдалтай уялдуулан өмнөх оны төсөөлж байснаас уул уурхайн салбараас орох орлогыг 300 тэрбум төгрөгөөс бууруулсан байна. Өнөөдрийн төвшинд төсвийн орлогын 20 гаруй хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ гэж үзсэн байгаа. Төсвийн тогтворжилтын санд 18 тэрбум төгрөг төвлөрөх байх. Ингэснээр 430 тэрбум төгрөг төсвийн тогтворжилтын санд хуримтлагдана. “Оюутолгой" гэхэд ирэх жил 3.4 их наядын борлуулалт хийнэ.
Үүнээс 330 орчим тэрбумыг хорогдол гэж тооцно гэж байгаа. Үүнээс 60 сая ам.долларыг урьдчилгаандаа өгнө. Ингээд 100 гаруй тэрбум төгрөг нь манай төсөвт орж ирнэ гэж үзэх юм. Харамсалтай нь үүнийг “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад маш бага.