О.Содбилэг гишүүний хэлсэн үгийг хүргэж байна.
2014.10.06

О.Содбилэг : Компаниуд "Яаж эвтэйхэн Монголоос зугтах вэ? Exit management" гэж ярьж байна

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.03/ хуралдаан гишүүдийн 41 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.

Үүнтэй холбогдуулан О.Содбилэг гишүүний хэлсэн үгийг хүргэж байна. 

"Эзэн 100 хөтөлбөр амжилттай болоогүй гэж дүгнэж байна.ард иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзаж байхад ажил амьдрал дээшилж байгаа нэг ч мэдээ сонсогдохгүй байна. Энэ хавар, зун цаг агаар сайхан байсан учраас мал таргалсан байх. Манай спортынхон өөрийнхөө  зардлаар ч болсон яваад амжилт гаргаж байгаа ийм л хоёр өөдрөг мэдээ сонсогдож байна. Эзэн – 100 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гарсан вэ? Энэ нь ямар үр өгөөжөө өгсөн вэ?"