2014.09.25

Д.Ганхуяг: Бидний зүгээс тээврийн зардлаа багасгах шаардлагатай байна

Уул уурхайн гол экспортыг нүүрсний зах зээл бүрдүүлсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан гэдэг шалтгаанаар манай улсын эдийн засагт ч нүүрсний үнэ нөлөөлсөн.

Хэдийгээр төрийн удирдах шатны түвшинд нүүрсний үнийг өндийлгөх бодлого баримталж байгаа ч энэ жилдээ төдийлөн ахиц гарахгүй гэдгийг салбарын сайд мэдэгдэж байна.

“Ер нь бол БНХАУ-ын тухайд өнгөрсөн долоо хоногт нүүрсний ангилал, стандартаа өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш 32 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Энэ дотор Монгол улс нилээн өндөр үзүүлэлттэй явж байгаа. Хамгийн гол нь бидний зүгээс тээврийн зардлаа багасгах шаардлагатай байна” гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэллээ.

Манай улсын нүүрсний гол зах зээл Таван толгойн бүлэг ордыг түшиглэн явдаг. Одоогийн байдлаар нүүрсний үнэ тонн тутамдаа 35-40 ам.доллар байна. Харин баяжуулсан нүүрсийг боловсруулахад хүндрэлтэй байгаа ч тонн тутамдаа 68-70 ам.долларын үнэтэй байгаа юм.

Манай цорын ганц худалдан авагч Хятадын Чалко компани худалдан авах үнээ нэмэхгүй л бол нүүрснээс ашиг олж эдийн засгаа өндийлгөнө гэдэг эргэлзээтэй зүйл болсон гэдгийг Уул уурхайн компаниуд хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү