АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч зочилно
2012.05.05

АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч зочилно

АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч, ноён Жемс Миллер тэргүүтэй АНУ-ын БХЯ-ны төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлчээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ноён Жемс Миллер энэ үеэрээ Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай уулзалт хийж, хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм. Мөн Бүх цэргийн их Хар сүлдийг сонирхож, Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцан, бэсрэг наадам үзэх юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.