Эх орны амар амгалан мэндийг дамжуулаарай
2012.05.01

Эх орны амар амгалан мэндийг дамжуулаарай

Өнгөрөгч оны нэгдүгээр ээлжээр Зэвсэгт хүчний салбарт татагдаж ирсэн хугацаат цэргийн албан хаагчдад энэ жил анх удаа Батлан хамгаалах яамнаас дурсгалын зүйлс гардуулахаар болжээ. Өчигдөр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон салбарын бусад удирдлагууд хугацаат цэргийн төлөөллүүдтэй уулзан дурсамж гардууллаа.

Арга хэмжээнд Зэвсэгт хүчний 032, 016, 120, 326, 119, 015 дугаар ангиас цэргийн албаа нэр төртэй, бусаддаа үлгэр дуурайл болсон түрүүч, байлдагч нар оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр "Монгол Улсын Засгийн газар, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хугацаат цэргийн албаа нэр төртэйгөөр хаасан цэргийн албан хаагчдадаа БХЯ, ЗХЖШ-ын нэрийн  өмнөөс   талархал   илэрхийлж,   Та бүхний   цаашдын   ажил   амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цэргийн алба хаана гэдэг нь нэр төртэй    хийгээд    насан    туршийн нандин дурсамж байдаг. Та бүхэн маань эх нутаг, элгэн садан, аав ээж, амраг хань, үр хүүхдэдээ эх орныхоо   амар   амгалан   мэндийг дамжуулаарай" гэсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.