Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.
2014.09.08
Ц.Баярсайхан сайд “Шинэ сум” төсөлтэй танилцав
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа аж.
Тэрбээр орон нутагт ажиллах явцдаа Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн явцтай танилцах аж.
Түүний ажиллаж буй Хэнтий аймгийн Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ дээрх аймгуудад хэрэгжүүлж буй “1000 айлын орон сууц” хөтөлбөрийн инженерийн шугам сүлжээ буюу суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгааг өөрийн биеэр шалгах гэнэ.