МАН-ын бүлэг мэдээлэл хийнэ
2014.09.08

МАН-ын бүлэг мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж “ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцсэн.

Уг хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийг хэлэлцэж, тайланг нь сонсох ёстой хэмээн үзжээ. 

Мөн уг хөтөлбөртэй холбоотойгоор зарим сайд нарт хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг бүлгийн гишүүд хөндсөн бөгөөд бүтэн өдрийн турш энэ асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн Засгийн газрын тайланг хэлэлцэх ёстой гэж үзсэн учраас өнөөдөр бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийхээр болжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаархи санал дүгнэлтээ өнгөрсөн сарын 20-нд гаргаж хэвлэл мэдээллээр цацах байсан ч БНХАУ-ын дарга Си Зиньпины айлчлал давхацсан учраас хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм.