Н.Энхбаяр энэ сард эх орондоо ирнэ
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.07.07

Н.Энхбаяр энэ сард эх орондоо ирнэ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг сүүлийн үед гадаадад амьдарч байгаа гэсэн мэдээлэл гараад байсан.

Гэтэл тэрбээр эх орондоо байгаа бөгөөд энэ талаараа мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр МАХН-ны дарга Н.Энхбаяр энэ сарын сүүлээр эх орондоо ирэх гэж байгаа аж. Мөн зарим нэг улс төрийн нам хүчнүүдийн зүгээс түүнийг албан тушаалаа өг хэмээн сүрдүүлжээ. Энэ талаараа тэрбээр ийнхүү ярьсан юм.

“Зарим улс төрийн намын тодорхой албан тушаалтан намайг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалз гэсэн асуудлыг тавиад байгаа.

Намын дүрмээр шийдэгддэг дотоод асуудалд хөндлөнгийн аль нэг намын улс төрийн нам тушаалтан оролцоод баймааргүй  байна. Асуудлыг аль болох дэврээж хандахыг  хүсэхгүй байгаа учраас байдлыг харзнаж”  байгаа гэв